Торгуулсан мөнгөө нэхэмжилж болно

img

ШӨХТГ-аас зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, хууль, дүрэм зөрчсөн зөрчлүүдийг илрүүлжээ. Одоогоор нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг түр саатуулах байр байгуулж ажиллуулах, зориулалтын чирэгч, ачигч автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 4.1.1-т тус тус заасан Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгожээ. Ийнхүү  Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон байна.

б

Энэ зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70.000-80.000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647.710.000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ бүхэлд нь хууль бус гэж үзжээ. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 728 тоот тушаалыг үндэслэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дарга Л.Батцоож 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/30 тоот тушаал гаргаж, бүх төрлийн суудлын автомашиныг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 55.000 төгрөг байхаар тогтоож дээрх зөрчлийг арилгасан гэж үзсэн байна.

б

Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд "замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бүрэн эрхтэй байна", Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагчийн шийдвэрээр тээврийн тусгай хашаанд шилжүүлэх ёстой гэж заасан байдаг аж. Гэвч түгжрэлийг бууруулах зорилготой гэх машин ачигчид мөнгөнд хэт улайрч, хууль дүрмийг үл тоодог байжээ. Цаашид улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч машин ачихгүй болжээ.

б

Өнгөрөгч онд машинаа ачуулсан иргэдаас авч байсан 70-80 мянган төгрөгийн торгуулийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн учраас тухайн үед хохирсон иргэд торгуулийн мөнгөө эргүүлж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох юм байна.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хулгай хийж байгаа юм шиг ажиллаж байсандаа хураасан монгиийг нь пвах
2015-03-26
tsogtoo:
tiish dee zamiiin hudulguunii durem, zahirgaanii hariutslagiin huulias deeguur niisleliin zahiramj gej yu bsiin. urgudul gargaj munguu bustaaj avnaa. achisan tuhain uyed ni myanga heleed oilgohgui bsiin malnuud. torgo gesen baitsaagchiin bichig chin haana bna hem medej ingej torgood bgaan gesen neg company zahiraliin utas uguud balairaid bsan ter ni bas neg erguu mal bsan
2015-03-25
avyaa:
achuulsan mongoo 75000 tog avyaaa shuuhdeer nehemjil gargii avnaa bidnaraas avch chadsan yum chine bid butsaaj avah hergtei shuu humuusee???????
2015-03-25
has hishigten :
has hishigten geed luivarchin companias mongoo avtsgaay
2015-03-25
zaaaa:
za yaj munguu butsaaj avah vee
2015-03-25
zeet:
nowshnuud dandaa emnelegiin vvdeer ergeldej achdag ym bilee ug n ter mashinii ard neg owchtoi xvn zowj yawaashvvdee
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
zov shiidver baina:
zov shiidver baina huuli busaar omch horongotei boloogui huuli esnii daguu hodolmorloj or zeel tavin avch bga huviin ezemshliin mashiniig hen ch huraah esgui undsen huulia unsh hunii ed horongod hen guai ch buzar garaa hurgeh esgui zorchigdoj bga erhiig zasgiin gazar harin ch hamgaalah estoi shu de getel duugui bgad bdag
2015-03-25
жолооч:
хувийн ачдаг компаниас мөнгө буцааж авлаа гэхэд зөрөөд замын цагдаад нөхөөд торгуулах байлгүй дээ, яршиг цаашаа
2015-03-25
baabar :
ene zaluu hezee negen tsagt mongol ulsiin erunhii said daraa ni erunhiilugch boloh bolno.uls turiin namiin muruudul bolson erch huchtei eldev mayaggui ambiizgui uhaalag zorimog zaluu blee.ah ni duudee amjilt husie neg l yum helie! erh medeld evdervee !
2015-03-25
jjjjj:
1 juram haregjuulj tsegtsreh geheer ergeed buruutgagdaad baih hetsuu bna shu ene uilchilgee deg juramgui ys zuigfui humuust ih aytaihan arga hemjee baisan ym da
2015-03-25
жолооч:
балайраад л.. будаач будаач гэгчээр сахлаа будав гэгч болж байнуу даа
2015-03-25