Үнсэх боломж 25 жилийн дараа олдов

img

Дэлгэцнээ 1990 онд гарч, олон сая үзэгчийг байлдан дагуулж байсан “Хөөрхөн хүүхэн” киноны гол дүрийн жүжигчин Ричард Гир, Жулиа Робертс нар өчигдөр “NBS” телевизийн “Today show's”-д хамтдаа оролцжээ. Гир нэвтрүүлгийн үеэр “Би удаан хүлээлээ. Жулиа уучлаарай. Би чамайг 25 жилийн өмнө “Хөөрхөн хүүхэн” киноны үеэр л үнсэж байлаа. Дэндүү урт хугацаа шүү. Энэ урт хугацаанд чамтай таарсан ч үнсэх боломж олдохгүй байлаа. Яг одоо үнсэж болох уу. 25 жилийн дараа би амьд байх эсэхээ сайн хэлж мэдэхгүй байна. Тиймээс...” гэж хэлжээ. Түүнийг ийнхүү хэлсний дараа Жулиа “Би ч бас чамайг үнсэхийг хүсдэг байсан. Биднийг нэг студидэд уулзуулсан телевизийн хамт олонд баярлалаа” гэж хэлээд Гирийг үнссэн байна.

.

Нэвтрүүлгийн дараа Жулиа твиттертээ “Гирийн үс нь цагаарсан боловч гаднах байдал нь 25 жилийн өмнөхөөсөө огт өөрчлөгдөөгүй байна” гэж жиргэжээ. Өнгөрсөн онд “Хөөрхөн хүүхэн II” гарна хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч кино төсөл энэ оны эхээр цуцлагдсан юм. Тус киноны хоёрдугаар ангийн зохиолын сонгон шалгуурлалтын үеэр будилаан гарсан учир хэсэг хугацаанд хойшлуулсан гэж “ABC” кино компаниас мэдэгдсэн. “Хөөрхөн хүүхэн” киноны эрхийг “ABC” кино компани 1992 оноос эзэмших болжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25