НИТХ-ынхан 960 мянгаар торгуулна

img

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлж эхэлсэн.Гэвч энэ үйлдэл нь хууль байсныг ШӨХТГ-ын шалгалтын үеэр тогтоожээ. Тодруулбал “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байна. Түүнчлэн холбогдох хууль тогтоомжид хөдөлгөөнд саад болсон тээврийн хэрэгслийн дугуй түгжих тухай заагаагүй, зөвхөн зөөж шилжүүлнэ гэсэн зохицуулалтыг хийсэн байгаа.

б

Хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн НИТХ-ын тэргүүлэгчдэд Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулах юм байна. Тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960 мянган төгрөгөөр торгох ёстойг ШӨХТГ-ын дарга  Т.Аюурсайхан онцолсон.

ө

Дугуй түгжих журам хэрэгжиж эхэлснээр 2014 онд 8448, 2015 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар 3298, нийт 11746 тээврийн хэрэгслийн дугуйг тус тус түгжиж, нийт 234.9 сая төгрөгийн орлого олжээ. Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний 2.1-т үйл ажиллагааны орлогын 10 хувийг нийслэлийн төрийн сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу түүнээс 23.4 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээс 82 хувийг буюу 19.2 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна.

ы

Зөрчилтэй холбогдуулж ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуульд заасныг үндэслэн зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлэх, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргажээ.

Мөн хууль тогтоомжид заагаагүй ажиллагаанд өртөж, автомашины дугуйгаа түгжүүлэн эрх ашиг нь зөрчигдөж байсан иргэдийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй аж.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сайн байна.энэ иргэдийн хурал гэж дандаа хууль давсан шийдвэр гаргаж байдаг, өөрсдийгөө их хурлын гишүүд гэж бодсон хэдэн нөхөд байна. ард түмний эрх ашгийг, иргэний хуулиар олгогдсон эрхийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим гэдгийг умартсан хүмүүс л дээгүүр их байна. автомашины татварыг мөн адил хуулиар татвар төлөх хугацааг тогтоосон байтал журам гаргаж, машины арын дугаарыг саруудад хувааж төлөхийг шаардаад байдаг тэнэг нөхдүүд их байна.
2015-03-25
zasgiin gazar ogtsor:
zov bna demjij bna hunii erh erh choloog deedelsen humuunleg ardchilsan niigem baiguulah uurgee umartaj erhee l hamgiin deed zergeer davuulj edelj bga ene tord garsan hulgaichuudiig sn shuuj hyanaj bh heregtei zasgiin gazar ni erh ni zorchigdson ard irgedee hamgaalj chadahgui bol ogtsroh estoi
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
1958.mn:
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-25
зүрх судас:
судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ли эр кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. эмя-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. хаяг: чингэлтэй дүүргийн дэргэд. утас: 96665038
2015-03-25