Уилл Феррелл алдрын одтой болов

Холливуудын нэрт жүжигчин Уилл Феррелл алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин ийнхүү 1589 дэх одны эзнээр тодорч байгаа юм. Тэрбээр уг арга хэмжээнд эхнэр болон гурван хүүгээ дагуулан ирж, фэнүүдтэйгээ мэндчилсэн байна. АНУ-ын Соёлын дэд сайд одны батламжийг жүжигчинд гардуулан өгчээ.
.
Уилл “Би 47 настай. Анхны кинондоо 11 настай байхдаа тоглож байлаа. Урлагт үнэнчээр 30 гаруй жил цэрэг шиг зүтгэлээ. Миний тоглосон кино, бүтээсэн дүр бүхэнд минь хайртай үзэгчдэд талархалаа илэрхийлье. Эргэн тойрноо хар даа. Миний одноос 10 алхмын цаана Мэрилон Монрогийн од байна. Үнэхээр гайхалтай. Түүний одыг үзэхээр ирсэн хүмүүс миний одыг ч гэсэн сонирхоно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Тэрбээр сүүлд жүжигчин Гер Хардын хамтаар инээдмийн жанрын “Get Hard” кинонд тоглосон юм. Өнгөрсөн амралтын өдөр киноны эхний трейлер цацагдсан билээ. Кино ирэх тавдугаар сард нээлтээ хийх юм байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ