Солонгост төгсөгчдийг баярын үдэшлэгт урьж байна

Монгол Улс Солонгос улстай дипломат харилцаа байгуулсны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д их дээд сургууль төгсөгчид цуглаж, нэгэн үдшийн хамт өнгөрөөхөөр болжээ.
.
Уг арга хэмжээг Солонгост сургууль төгсөгчдийн холбоо буюу МAGIKO ТББ (Mongolian Association of Gratuates in Korea)-аас зохион байгуулж байгаа юм байна. МAGIKO ТББ нь гишүүдийнхээ хувийн үйл ажиллагааг дэмжиж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Солонгост сургууль төгсөгчдийн сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 9 дэх жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм.
.
Тэдний зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээнд Монгол Солонгосын дипломат харилцааны үр шим болсон Солонгост сургууль төгсөгчиддөө нэгтгэх уулзуулах, харилцаа холбоог нь бэхжүүлэх, гишүүнчлэлээр элсүүлэх, төгсөгчдийн дипломын ажлын сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаанууд багтах юм байна.
.
Үдэшлэг 2015 оны 3 дугаар сарын 27-ны баасан гарагийн 19 цагт Blue Sky зочид буудлын 2 давхрын Seasons ресторанд болно.
.
Үйл ажиллагааны товч хөтөлбөр:
- Бүртгэл
- Нээлтийн ажиллагаа
- Төгсөгчдийн дипломын ажлын сан бүрдүүлэх ажиллагаа
- Гишүүний үнэмлэх гардуулах, гишүүний хураамж хүлээн авах ажиллагаа
- Холбоонд хандив өгөх ажиллагаа
- Дурсгалын зураг авахуулах ажиллагаа
- Нэрийн хуудас солилцох ажиллагаа
- Бусад арга хэмжээ
Бусад мэдээлэл:
- Dress code: Албан ёсны
- Dinner: Buffet
- Бэлдэж ирэх: Гишүүнийхураамж 20.000₮ + Дипломын ажил
1
АНХААРАХ:
1
Гишүүний үнэмлэхийг урьдчилан хэвлэж бэлдэх тул ЦЭЭЖ ЗУРАГ болон дараах мэдээллийг magiko.mn@gmail.com хаягаар илгээнэ үү.
6
* Овогнэр -
* Хүйс -
* Төрсөн он сар -
* Гэрлэсэн эсэх -
* Төгссөн сургууль -
* Хэдээс хэдэн онд суралцсан -
* Мэргэжлийн зэрэг -
* Мэргэжил -
* Дипломны сэдэв -
* Хаана ажилдаг -
* Албан тушаал -
* Мэйл хаяг -
* Фэйсбүүк хаяг -
* Гар утасны дугаар–
1
MAGiKO
Гишүүдийнхээ хувийн үйл ажиллагааг дэмжиж,
хоорондын харилцаа холбоог бэхжүүлдэг
байгууллага байх болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ