Л.Гүндалай намын дарга болно

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр Ардчилсан намаас гарч байгаа талаараа мэдэгджээ. Харин энэ үеэрээ тэрээр шинэ нам байгуулж, даргаар ажиллах гэж байгаагаа дуулгасан байна. Харин түүнтэй хамт хэн хэн хамтарч шинэ намын гишүүн болж буй нь тодорхойгүй байна.
Сонирхуулахад, тэрээр ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтээс нэр дэвших ажээ. Ингэх болсон шалтгаанаа тэрээр “Хөвсгөлөөсөө нэр дэвшиж болох байсан. Гэсэн ч намын дарга болж байгаа учраас хоттой арай ойрхон байхгүй бол болохгүй. Наашаа ирэх ажил байнга гарах болно. Тиймээс Хөвсгөл арай холдоод байгаа” хэмээн тайлбарласан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ