Иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлээгүй байжээ

Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс ШӨХТГ-ын байцаагчид Нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын санд хяналт, шалгалт хийжээ.Шалгалтаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй, нэрийн дансыг мөнгөжүүлээгүй зөрчил илэрчээ.
ы
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль 1999.06.10-ний өдөр батлагдаж, хуулийн 7.1-д “... даатгуулагч нэрийн данснаас өндөр насны тэтгэвэр авах эрхтэй”, мөн хуулийн 7.1.1-д “1960.01.01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн” даатгуулагч тэтгэвэр авахаар заасан байна. Өөрөөр хэлбэл хууль 2015.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр байгаа юм. "Гэтэл уг хуулийн хүрээнд 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15041 эмэгтэй даатгуулагч байгаагаас ирэх нэгдүгээр сард тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 1435 даатгуулагч байгаа бол өнөөдрийн байдлаар тухайн хуулийн хүрээнд нэг ч иргэнд тэтгэвэр олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуульд заасан өмнө нь хэрэгжиж байсан аргачлалаар тэтгэвэр тогтоогдон олгогдож байна" гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ярьсан.
б Харин хууль хэрэгжихгүй байгаа шалтгааны талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын удирдлагуудын зүгээс “тэтгэврийн даатгалын нэрийн дансыг хийсвэрээр бичилт хийж байснаас мөнгөжүүлээгүйтэй холбоотой” гэж тайлбарлаж байгаа аж. Энэ нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хэрэгжихгүй байгаагаас гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1-д “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан … хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчжээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ