Түшээдийн том мөнгөний зарлага

img

Шилэн дансны хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн санаачилсан төсвийн ил тод нээлттэй байх хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Төрийн бүх байгууллагууд дансаа шилэн болгосон хэмээн зарласан ч тунгалаг нь ховор. Харин УИХ-ын гишүүдийн тойргийн мөнгөний зарлага шилэн дансны цахим хуудсанд тавигдаад эхэлжээ. Мань гишүүд ч сонгууль дөхөж буйг сануулах мэт өөрийнхөө зурагтай сонин, сэтгүүлийн хэвлэлтийн зардалд цөөнгүй төгрөг зарлагадаж байгаа бололтой. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  20 сая төгрөгөөр ажлын тайлангаа хэвлүүлж. Д.Ганбат гишүүн гэхэд 90 сая төгрөгөөр сэтгүүл хэвлүүлж, Баянхонгорынхонд тараасан гэнэ. Ж.Батзандан гишүүн 14.8 сая төгрөгөөр өөрийгөө сурталчилсан бол М.Зоригт 90 сая төгрөгөөр сэтгүүл, Л.Эрдэнэчимэг 17.1 сая төгрөгөөр Сонгинохайрхан нэртэй сонин хэвлүүлснийг Шилэн дансны цахим хуудсанд дурджээ.

 

Үүнээс гадна чуулганы завсарлагааны энэ цаг үеэр гишүүд тойрогтой ажиллаж, хэдэн арван саяын өртөгтэй уулзалтуудыг хийж байгаа аж. Жишээлбэл, Б.Чойжилсүрэн гишүүн 10 сая төгрөгөөр Увс аймагт ажиллажээ. Ховдын базуудын уулзалт ч саяар тоологдох өртөгтэй. Д.Батцогт 11.4 сая, С.Бямбацогт 7.8 сая төгрөгөөр ховдчуудтай уулзалт хийсэн байна. Баруун нутгийн төлөөлөл  Я.Санжмятав ч 19.5 сая төгрөгөөр тойрогтоо уулзалт, сургалт зохион байгуулсан гэнэ. Харин Чингэлтэй дүүргийн төлөөлөл Г.Баярсайхан гишүүний уулзалтын зардал нэлээд зангарагтай. Тэрбээр чингэлтэйчүүдтэй хийсэн уулзалтандааа 90 сая төгрөг зарцуулсан нь 1000 км-ын алсад ажилласан гишүүдийнхээс даруй хэд дахин илүү. Их хэмжээтэй мөнгөний хэрээр том ажил зохион байгуулсан биз ээ.

 

УИХ-ын гишүүд жил бүр төсвөөс тодорхой хэмжээний мөнгийг зарлагадах эрхтэй байдаг. Сонгогдсон тойрогтоо ажиллаж, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах үүрэгтэй ч шулуухандаа бол дараагийн сонгуулийн бэлтгэлээ базаахад төсвийн мөнгийг зарлагадах эрх мэдэлтэй хүмүүс. Нэг тэрбум төгрөгөөр өөрийгөө рекламддаг байсан үеийг бодвол одоо хамжааргатай болсон. Энэ онд долоон тэрбум 546 сая төгрөгийг гишүүдэд төсөвлөсөн гэнэ. Нэг гишүүн 90 сая гаруй сая төгрөгийн лимиттэй гэсэн үг бололтой. Харин шилэн дансны мэдээллээр бол зарим гишүүн энэ лимитийг аль хэдийнэ хэтрүүлчихэж. Өөрсдийнхөө баталсан хэмжээ хязгаар, хууль дүрмэндээ эзэн болно биз ээ.

 

Ямартай ч Шилэн дансны хууль хэрэгжиж, таван саяас дээш төгрөгийн гүйлгээ бүх нийтэд ил тод байхаар болсон нь сайн хэрэг. Мөнхийн нууц байсан том мөнгөний зарлагуудыг харж буй нь нэг дэвшил хэмээн эерэгээр хандъя.

 

В.Хэрлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэцэгээ:
Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Баярсайхан гишүүн сонгогчидтойгоо уулзсаныг мэдэхгүй л юм байна
2015-03-26
иргэн:
Шилэн данс ард түмний тархи угаасан хуурамч зүйл тэнд тавих юмаа тавина нуух юмаа тавихгүй идэж уусан их хэмжээний дүнтэй гүйлгээг хэзээ ч тавихгүй
2015-03-26
зочин:
өөрөөсөө харамлан суутгуулдаг хайран татвар???????? баялаг үнэгүй, татваргүй, ард түмнээсээ нэмнэ??????? шилэн дансаар харах л үлдлээдээ ганц ч болов ахиц шүү.
2015-03-26
Zochin:
90 saya togrogoor setguul hevluulne gej yu baihav dee.shalguulah ymsan
2015-03-26
zochin:
ene humuus yamarch setgelgui humuus yum baina. arai ch dee.ard tumen or zeeltei, odor honogiig arai gej argatsaaj baihad.
2015-03-26
Зочин:
Ард тумэн хоногийн хоолгуй байхад их гайхуулцгааж байх шив
2015-03-26
зочин:
өөрөөсөө харамлан суутгуулдаг хайран татвар???????? баялаг үнэгүй, татваргүй, ард түмнээсээ нэмнэ??????? шилэн дансаар харах л үлдлээдээ ганц ч болов ахиц шүү.