Жеки Чан: Би хүүгээ уучилсан
2015-03-26

 

Хятадын нэрт жүжигчин Жеки Чаны “www.talktalk.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Сүүлийн үед танай гэр бүлийг хэвлэлийнхэн гол байгаа болгосон. Энэ бүхэн танд дарамт учруулж байна уу?

-Тиймээ. Өнгөрсөн жил бага зэргийн барьц алдсан жил байлаа. Амьдрал өөрөө саад бэрхшээлийг санаатайгаар бий болгодог учир урьдчилан мэдэж, зайлсхийх боломж олдсонгүй. Эр хүн хэдий ч хэсэг хугацаанд нулимстайгаа нөхөрлөж, хорвоод ганцаараа үлдсэн мэт уйтгар гунигийг мэдрэх аймшигтай байлаа.

 

-Таныг уйлуулсан хүнийг дэлхий нийтээрээ мэдэж буй. Та хүүгээ хар тамхины хэрэгт орооцолдоод цагдаа нарт баригдах үед... Уучлаарай Жеки, энэ асуултыг хэрхэн дуусгахаа мэдэхгүй байна?

-Ойлгомжтой. Таны асуултыг сайн ойлгож байна. Өнгөрсөн оны дундуур Жейси урмыг минь бага зэрэг хугалж, ээжийгээ олон өдөр уйлуулсан. Тиймээ би хүүдээ гомдож, ертөнц мөхөж байгаа мэт болсон.

Жейки Чан гэх хятад эр ганцхан хүүхэдтэй. Ганцхан хүүхэд нь урмыг нь хугалж, болохгүй гэсэн болгоныг сонирхох нь яг л аянгад цохиулахтай адилхан.

Би итгэж байсан. Хүүгээ болохгүй зүйлийг хэрэглэхгүй гэдэгт. Анх цагдаад баригдахад “Хүүдээ итгэж байна” гэх итгэл дүүрэн үгийн тааралдсан хүн бүхэнд хэлж байлаа. Харин үнэн илчлэгдэх үед бусдаас нуугдмаар болсон.

 

-Жейси зургаан сар хорих ялаар шийтгүүлж, байцаагдаж байсан өдрийг нь тооцож, өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр суллагдсан. Олон нийт таныг нэр хүндийнхээ тусламжтайгаар хүүгээ ялаас мулталсан хэмээн буруутгаж байгаа. Энэ асуулт, төөрөгдөлд ямар хариулт өгөх вэ?

-Тиймээ. Би ярилцлага өгөхийг зөвшөөрсөн минь энэ асуудалтай шууд холбоотой. Хойч үе, цаашид амьдрах хүмүүст хандаж хэлэхэд хар тамхи болон согтууруулах ундааг хорвоод байдаггүй хэмээн бодох хэрэгтэй. Би урлагийн сайхнаар тив дамнасан олон сая фэнтэй болсон. Жейсигийн шүүх хурал нээлттэй болж, шүүхийн шийдвэрийг танилцуулахад, намайг хайрлаж хүндэлдэг тэр хүмүүс намайг алдар нэрээ шүүхийн танхимд ашигласан хэмээн буруутгаж, үл итгэх байдлыг харуулсан. Хятадын хуулийг хүссэн хүн нь өөрчилж болдоггүй. Чи хэн ч байсан хариуцлагаас мултарч, шүүхийг хуурч, доромжилж болохгүй. Би үл итгэсэн, хүүгээ өмгөөлсөн мэдэгдэл олон удаа хийсэн минь алдаа болсон.

 

 

-Та 20 гаруй жилийн өмнөөс НҮБ-ын элчээр сонгогдож, олон хүүхэд залууст өнөөдрийг хүртэл үлгэр жишээ үзүүлж явна. Гэтэл аав, хүү хоёрын өнгө цагаан, хар болон өөрчлөгджээ?

-Уран бүтээлийн төлөө хэтэрхий их хөөцөлдсөн хүн ар гэрээ мартдаг зовлонтой. Миний хүү намайг дагаж долоон наснаасаа эхлэн зураг авалтын талбай дээр хүүхэд насаа өнгөрүүлсэн. Энэ хугацаанд хүүгээ ямар хүн болж байгааг тоогоогүй нь миний буруу.

 

-Холливуудын ихэнх од өдөр бүр хар тамхины хэрэгт холбогддог?

-Хятад бол Холливууд биш. Хятад дотоод дүрэмтэй улс.

 

-Жейси шоронгоос гарсныхаа дараа олон нийтээс уучлалт гуйсан. Тэрбээр аав, ээжийнхээ итгэлийг алдсандаа харамсч буйгаа илэрхийлсэн?

-Бидний итгэлээс илүү олон нийтийн итгэлийг алдана гэдэг үхснээс өөрцгүй.

 

-Та хүүгээ уучилсан уу?

-Уучлаарай, энэ асуултыг яг одоо хариулмааргүй байна. Бидний харилцаа муудсан. Гэхдээ алдаа гаргасан ч гэсэн Жейси миний хүү. Жейси 32 настай. Тэр том хүн болсон. Орохыг хүсээгүй газраа ороод үзсэн юм чинь одоо алзахгүй байх.

 

-Үнэн гэж үү. Та үнэхээр хүүгээ уучлаагүй гэж үү?

-Би хүүгээ уучилсан. Алдаа гаргасан үрээ уучилж үзээгүй эцгийг олох бэрх байх.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Elvis Dody:
I'm sure I am not the only one who knows the most reliable Recovery Agency. I see a lot of recommendations online and it’s already obvious there are bad eggs online who will only add to your mystery. The best thing that happened to me this month is coming across a reliable Recovery Agency. Geo Coordinates Hacker, a professional hacker and private investigator. I had invested $97,000 into a cryptocurrency platform that turned out to be a scam and I had no idea how to get back my money until someone recommended me to Geo Coordinates Hacker. I contacted them, and they were able to recover everything from these scammers without breaking a sweat. I’m truly grateful and I’m sharing this out there with everyone. You might have been involved in a romance scam, or fake cryptocurrency investment, and you wish to get back your money, then you need to contact Geo Coordinates Hacker too. Don’t let anyone get away with your hard-earned money. This is their Email Address: (geocoordinateshacker@proton.me.) (geovcoordinateshacker@gmail.com)
2023-12-14
Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
dash:
Jackie love you You are my hero
2019-04-12
MGL:
tiim shuu buruutgan gedegn iluu zan tsagaa tulaxad buxl eej aavuud ur xuuxdee yu ch xiisen umuulj sugalj abdgiig xusdeggui eej aav gj ene xorvood bxkuishdee gants xuu um cin yaxav dee zaluu nasnii aldaa ymarchl xund bdagl zuil shdee Chaki Chan bol mundag avyaslag nuxursug sain jujigchin Demjij bn oooo gj
2018-10-19
zochin:
hunii l etseg bolson hoino yu gej uuchlahgui baihav da iim saihan aaviin huu baij uhaan muutai l bna da gehdee uhaarah bailgui de. minii hamgiin durtai jujigchin nadad ene hun bol yamar ch muu uildel hiihgui muuhai sanaa gargahgui saihan hun yum shig sanagddag yadiin ner turuu ashiglasan ch baisan teglee geed bi lav nuur buruulahgui gehdee hyatadiin huuli hen durtaid uurchlugduhgui gedeg unen baihoo.
2015-04-29
зочин:
Мундаг ярилцлага вэ?
2015-03-29