Б.Бямбаа нарын гомдлыг хэлэлцэнэ

Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэнэ.
Анхан шатны шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутган Б.Бямбаад 5,6 жил, Д.Янжмаад 5.1 жилийн хорих ял оноож, Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Хэргийн оролцогчид энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ