Нисгэгчийн асуудлаар Путинтэй уулзана гэжээ

img

Германы Канцлер Ангила Меркел өчигдөр Орост ял эдэлж буй Украины нисгэгч Надежда Савченкогийн гэр бүлийнхэнтэй уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ тухай Москвад суугаа Герман дахь элчин сайд Андрей Мельник хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Хоригдож буй Надежда Савченкогийн ээж, эгч хоёрыг Канцлер албан өрөөндөө хүлээн авчээ. Уулзалтын өмнө Савченкогийн ээж Меркелд хандан захидал бичиж, охинд нь туслахыг гуйсан аж. Тэрбээр охиныхоо эрүүл мэндэд санаа зовж буйгаа захиандаа дурьджээ. Нисгэгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, нэгдүгээр сарын 2-ноос эхлэн өлсгөлөн зарлаж, хоёр хоногийн өмнөөс хуурай өлсгөлөн зарласан байна. Канцлер, нисгэгчийн асуудлаар В.Путинтэй уулзахаа мэдэгдсэн байна.

Савченко Москвагийн шоронд хоригдсон хэвээр байна. Түүнийг миномётын суманд амь үрэгдсэн Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутгаж есөн сар хорьж байна. ОХУ-ын шүүхээс Украины нисгэгч эмэгтэйг өнгөрсөн оны зургадугаар сард амиа алдсан хоёр сэтгүүлчийн үхэлд буруутай хэмээн үзэж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Надя Савченко Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчдын эсрэг тулаанд сайн дураараа оролцож байжээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нисгэгч бүсгүйн эр зориг, эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлийг үнэлж өнгөрсөн сарын эхээр “Улсын баатар" цолоор шагнасан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-26