Халамжийн төрөөс хөгжvvлэгч төр рүү шилжих цаг болсон
"Өчигдєр Хууль зvйн vндэсний хvрээлэнд “Тєрєє урлахуй” эрдэм шинжилгээний хурал-хэлэцvvлэг болов. МVАН, ШУА-ийн санаачилга, зохион байгуулалтаар болсон хуралд тус намын дарга М.Энхсайхан, МVАН-ын ерєнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, ШУА-ийн Дэд ерєнхийлєгч, Академич Т.Дорж, УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей, УИХ-ын гишvvн Н.Энхболд, Г.Уянга, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МАХН-ын Гvйцэтгэх товчооны гишvvн Э.Эрдэнэжамъян, ШУА-ийн Философи социологийн хvрээлэнгийн секторын эрхлэгч, Софиологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг гээд тєрийн байгуулалтаар дагнан мэргэшсэн улстєрчид, эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавьж, хэлэлцvvлэг єрнvvлсэн юм. Танхим дvvрэн энэ талын мэргэжлийн хvмvvс цугласныг харахад энэхvv хурал-хэлэлцvvлэг цагаа олсон, энэ хvрээний хvмvvсийн хvсэн хvлээж байсан арга хэмжээ гэдэг нь мэдрэгдэж байсан юм. Хурлын ємнєхєн МVАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхантай хийсэн ярилцлагыг хvргэж байна.
-Өнөөдрийн хурал- хэлэлцvvлгийн нэр нь “Төрөө урлахуй” гэж байна. Энэ нэрийг зvгээр ч нэг єгєєгvй нь тодорхой. Тэгэхээр энэ нэрийг бодож олсон тухайгаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Нэр томьёоны хувьд Монголчуудад жаахан шинэлэг сонсогдож байж магадгvй. Гэхдээ “Тєрийг урлахуй” гэдэг нэр томьёо бол баруунд дэлгэрээд удаж байгаа л даа. Дэлхий дахинд энэ талаар хэлэлцэгдээд явдаг л асуудал юм. Английн Ерєнхий сайд байсан, ХХ зууны хамгийн хvчирхэг улстєрчдийн нэг Маргарет Тетчерийн “STATECRAFT” гэдэг тєрийн бvтэц, онолын талаарх томоохон суурь судалгааны бvтээл байдаг юм. Товчхондоо энэ зохиолын нэрийг “Тєрийг урлахуй” гэж буулгаж байгаа юм. Ер нь орчин vеийн тєр яаж бий болсон юм, ямар хувьслын замаар явж ирсэн юм гэдгийг бид маш нарийвчлан судлах шаардлагатай. Тэгээд ч эдгээрийг танин мэдэх явдал нь єнєєдрийн Олон улсын харилцааг ойлгох суурь ойлголт юм. Дээр нь дэлхийн бvх улс орнууд єєрсдийн тєрийг урлах асуудлаар, боловсронгуй болгох асуудлаар хоорондоо маш их єрсєлдєж байна. Хэн энэ тєвєгтэй єрсєлдєєний урд нь гарч чадна тэр улс илvv эдийн засгийн хvчин чадлыг олж авч чадна. Тийм учраас бид бvхэн эдийн засгийнхаа хєгжлийн талаар санаа зовж л байгаа бол тєрийг урлах асуудлыг давхар бодож, эн тэргvvнд тавихаас єєр арга байхгvй. Явж явж бvх л асуудал тєрєєс хамаарч байна шvv дээ. Єнєєдєр амин чухал болоод байгаа энэ асуудалд улстєрийн намууд, улстєрчид, эрдэмтэн мэргэд, судлаачдын анхаарлыг хандуулахын тулд єнєєдрийн хурал-хэлэлцvvлгийг зохион байгуулж байгаа юм."
-Яг єнєєдєр яагаад “Тєрийг урлах” шаардлага урган гарч ирлээ гэж vзэж байна вэ. Тєрийг урласнаар Монгол Улсад ямар vр дvн авч ирэх юм бол?
-Товчхон хэлэхэд єнєєдєр дэлхий даяар тогтчихсон байгаа тєрийн хэв шинжийг ерєнхийд нь “Халамжийн тєр” гэж байгаа юм. Халамжийн тєр гэдэг нь тэтгэвэр, тэтгэмж, хvvхдийн vдийн хоол, тахир дутуу хvмvvсээ хамгаалах, цэрэг, эмнэлэг гээд бvх тєрлийн халамжийн системийг хэлж байгаа юм. Vндсэндээ улс орон болгон халамжийн тєртэй хэрнээ яг яаж халамжлах вэ гэдэг асуудал байнга vvсдэг. Тvvнээс гадна тєрийг боловсронгуй болох асуудал юутай тулгарчихаад байгаа вэ гэвэл иргэддээ халамж vзvvлж чадах эдийн засгийн хvчин чадлаа бие даагаад бий болгож чадаж байна уу гэдэг асуудал байгаа юм.
Өнөөдөр дэлхийн олон оронд эдийн засгийн дээрх хvчин чадлаа бий болгож чадахгvй байгаагаас шалтгаалан янз бvрийн хvндрэл vvсч, ерөнхийдөө халамжийн тєрvvд эдийн засаг, санхvvгийн хувьд дампуурах чиглэлд хурдацтай шилжиж байна. Тэрний тоонд Монгол багтах байх.
Тэгэхээр бидэнд туйлын зохистойгоор тєрєє урлах асуудал зvй ёсоор босч ирчихээд байна. Байдал ийм байгаа тул энэ талаар нухацтай ярилцах, зохих гарцаа олж шийдвэрvvдээ гаргаад явахын тулд л маш сайн нэгдсэн ойлголтод хvрэх шаардлагатай байгаа юм.
-Тєрийг зохистойгоор урлана гэдэг нь чухам яахыг хэлээд байна?"
-Эрдэмтэн, мэргэд, мэргэжлийн хvмvvс энэ талаар дагнан мэргэшсэн улстєрчидтэйгєє суугаад харилцан ярилцахаар ямар ч гэсэн зохих дvгнэлт, шинэ санаа бодлууд гарч ирэх нь дамжиггvй. Энэ нь єєрєє их єргєн утгатай асуудал юм л даа. Ойлгоход арай дєхмийг нь бодож тайлбарлавал єнєєгийн ертєнцєд тогтсон орчин vеийн тєрийн vvсэл, тєрлийг гурван ангилалд оруулан ойлгож байгаа юм. Орчин vеийн тєрийн анхдагч нь Vндэстэн тєр байсан бол тэр нь яваандаа Либерал тєр болж, єнєєдєр Халамжийн тєр болон хувирсан. Гэхдээ энэ бvгд єєр хоорондоо уялдаатай, нэг нь нєгєєгєєсєє урган гарсан байгаа юм. Гол нь тєр єєрєє амьд организм юм. Єсдєг, бождог, томордог, хєгждєг, эцэс сvvлд нь унадаг амьд организм гэж ойлгож болно. Хєгжлийн дотоод эх шалтгаантай. Хэн нэгний хvсэл зоригоос vл хамаарна гэж ойлгох нь их чухал юм. Монголын тухайд бид єнєєдєр ямар тєртэй вэ гэдгээ онолын хувьд зєв харж, таньж мэдрэх нь маш чухал байгаа юм. Монгол Улсын нэн орчин vеийн тvvхийг эргэн харвал бид социалист халамжийн тєртэй байсан бол єнєєдєр Ардчилсан халамжийн тєртэй болсон байна. Тухайлбал 1990 оноос ємнєх болон єнєєдєртэйгєє жишээд маш олон харьцуулалт хийж болно. Нөгөө талаар бvх төрлийн халамж хамгийн том улстөр байснаас биш эдийн засгийн хөгжлийн асуудал хэзээ ч том улстөр байсангvй өнөөдрийг хvрээд байгаа. Энэ нь улстөрийн тогтолцоотой холбоотой бөгөөд тэр нь эргээд тєрийн бодлого популизмд автах нөхцөлийг бий болгоод байгаа юм.
-Одоо тэгээд энэ буруу, гаж тогтолцооноосоо яаж хамгийн хурдан, хохирол багатай гарах вэ?
-Тєр нь иргэншлийн хэрэгсэл болдог. Энэ талаас нь харвал Монгол тєр их амжилттай яваад байгаа мэт харагддаг. Сум болгон руу цахилгааны шугам татаж, аймаг болгоноо Улаанбаатар хоттойгоо засмал замаар холбоод, сум бvрт суварга босгож, газар бvрт тахилгатай уул овоо бий болгож, сайд дарга нар нь очиж наадам, найр vvсгээд л. 6000 бєх барилдуулж, 4000 морь уралдуулан Гиннесийн номд бvртгvvлээд ханахгvй 1000 морин хуурч тоглуулж, дэлхийд хамгийн том морин хуур бvтээхээр шамдаад л. Гэтэл хєгжлийн талаас нь харвал чадамж нь vлэмж доройдсон байдалтай байгаа. Тийм болохоор л төрөө шинээр урлах зорилгыг “Халамжийн төрөөс Хөгжлийн төр өөд” гэж томьёолох цаг болоод байна.
Тєрийг шинээр урлах асуудлын цєм нь хєгжил байх хэрэгтэй юм. Тєрд хамаарахгvй асуудал гэж байхгvй. Гэвч тэр олон асуудлаас vндсэн асуудалдаа тэргvvн зэргийн ач холбогдол єгєх хэрэгтэй болоод байна.
-Монгол Улсад эдийн засгийн хямрал нь улстєрийн хямралтай хосломол шинжтэй болчихоод даамжирсаар байна. Vvнээс гарах гарцыг Vндсэн хуульд єєрчлєлт оруулах гэх зэргээг олон янзаар харж, тайлбарлаж байгаа. УИХ-д суудалтай намын даргын хувьд энэ асуудлыг аль талаас нь харж байгаа вэ?
-Ер нь хамгийн гол асуудал нь тєрийг шинээр урлах асуудал л байгаа юм. Харин тєрийг дахин урлах нь Vндсэн хууль, бас бус зvйлтэй холбоотой. Энд би УИХ-ын гишvvдийн “Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй тєр минь бvv алдартугай” гэсэн тангаргын vгийг давтахыг хvсч байна. Єєрєєр хэлбэл улстєрийн бvх л асуудлын гол цєм нь тєрийн тухай асуудал юм. Тийм учраас улстєрчид хэзээ алжаадаг юм, хэзээ тєр нь алдардаг юм гэдгийг онолын хувьд маш зєв ойлгох нь л хамгийн чухал болоод байна.
-"Тэгвэл єнгєрсєн 25 жилд тєрєє урлаж чадаагvй л яваад байсан хэрэг болж байна уу?"
-Арай ч бас тийм биш юм. Алдаж, оносон ч бидэнд хvрсэн зохих тvвшин бий. Харин цаашдаа улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Би сая хэлсэн шvv дээ. Тєр гэдэг бол амьд организм аа гэж. Тийм болохоор єсдєг, хєгждєг бойждог. Хэрэв буруу яваад байвал унадаг, мєхдєг. Хамгийн гол нь бид амьд организм талаас нь харж шинэ vзэл баримтлал, онолоор асуудалд хандах шаардлага урган гарч ирчихээд байна. Дэлхий дээр байгаа 200 гаруй орон ард тvмнийхээ амжиргааг дээшлvvлэх, эдийн засгаа хєгжvvлэх, улс орноо єєд татахын тулд тєрийг урлах уралдаанд оролцож байгаа. Энэ бол эцсийн эцэст аливаа тєрvvдийн чадавхи, чадамжийн талын уралдаан, тэмцэлдээн юм. Єнєєдрийн технологийн дэвшил, даяарчлал нь хvн бvрийг илvv бие даасан, хэнээс ч хамааралгvй болгож байна. Хvмvvсийн тєрєєс хамааралгvй хийж байгаа vйлдлvvдэд хил хязгаар байхгvй боллоо.
Энэ vйл явц нь аливаа тусгаар тєрvvдийн бат бэх байдал, дангаарчлалд нєлєєлєх хэмжээнд хvрч байгааг дэлхий дахины судлаачид тэмдэглэн хэлсээр байна. Ялангуяа эдийн засаг нь уул уурхайд суурилсан, уул уурхайн vндэстэн дамнасан корпорациуд, дэлхийн томоохон синдикатууд, глобал тоглогчид, томоохон тєрvvд, хєрш орнууд, гуравдагч хєршvvдээс хамааралтай Монгол Улсын хувьд илvv томоохон сорилтууд бидний ємнє тулгараад байгааг сайтар анхаарах цаг болжээ. Энэ бvгд нь Монгол тєрийг улам цэгцтэй, чанд бодлоготой, ухаалаг,чадварлаг, залгамж чанартай байхыг шаардаж байна. Чухамдаа тєрийг урлах, Монгол тєрийг чадавхижуулах талаар олон талаас нь нухацтай хэлэлцэх, улстєрийн намууд, улстєрчид, эрдэмтэн мэргэдийнхээ санаа бодлыг сонсохоор єнєєдрийн хурал- хэлэлцvvлгийг зохион байгуулж байгаа нь ийм учиртай. Товчхондоо “Хєгжvvлэгч тєр”-тэй болоход юунд илvvтэй анхаарах ёстой юм гэдэгт энэ хэлэлцvvлгийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Vvгээрээ Монгол Улс “Халамжийн тєр”-єєс “Хєгжvvлэгч тєр” рvv шилжих цаг болсныг ч давхар сануулж байгаа хэрэг юм."
"Эх сурвалж:"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ