Армид 800 эмэгтэй элсчээ

img

 

Сирийн армид энэ онд 800 эмэгтэй элсч, хэт даврагчдын эсрэг тулалдаж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэй цэргүүдийн 30 гаруй хувь нь цэргийн сургууль төгсч, тусгай сургалтад хамрагдсан бол 50 дээш хувь нь сайн дураараа армид элссэн гэнэ. Аюулгүй байдлын үүднээс эмэгтэй цэргүүдийг дайны гол бүс рүү илгээхгүйгээр нийслэл Дамаск хотод байршуулж байгаа аж. Мөн тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө эмэгтэйчүүдийг армид элсэхийг уриалж байгаа юм.

 

 

Өнгөрсөн онд 178 эмэгтэй цэрэгт элссэн байна. Таван жилийн турш үргэлжилж буй иргэний дайны улмаас орон өлсгөлөн, ажилгүйдэл газар авчээ. Эмэгтэйчүүд армид элсэх болсон нь тусгай хангамж, тэтгэмжтэй холбоотой хэмээн Сирийн “Сана” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ