Баян хүнд хууль үйлчилдэггүй

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл уг хууль баян хүнд хууль үйлчилдэггүйн жишээ өчигдөр Соёлын төв өргөөний ард талын замд боллоо. Тодруулбал, өчигдөр өдрийн 12.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8-р хороо Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний ард талын замд УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Roll-Royse” маркийн суудлын машинаа нэгдүгээр эгнээнд тавьж, нэлээд уджээ. Гэвч машин ачигч нар түүний машиныг ачих нь битгий хэл машины дугуйг нь ч түгжиж чадсангүй. Уг нь бол энэ орчимд ангууч нарын жинхэнэ ажилладаг газар.
УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн 500 саяын үнэтэй энэхүү машин нь манай улсад гарын таван хуруунд багтах ховор эд гэнэ лээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ