Перу онц байдал зарлав

Перу улсын Засгийн газар Чосика хотод 60 хоногийн онц байдал зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хотод дахин бороо орохыг цаг уурын төвөөс сануулж, гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг мэдэгджээ. Нийслэл Лимагаас 50 км-ийн цаана байрлах Чосикад хоёр цаг үргэлжилсэн аадар борооны дараа, хөрсний нуралт болсон байна. Хөрсний нуралтаас үүдэж, долоон хүн амиа алдаж, 100 гаруй байшин сүйдсэн тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлэв.
Мөн томоохон замууд эвдэрч, сүйдсэн байна. Аврагчид гамшигт өртсөн бүс нутагт цахилгаан, ундны усны хангамж хүргэж, цэвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна. 1967 онд Чосикад хөрсний нуранги болж 64 хүн амь үрэгдэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ