Өөрийгөө өмөөрөв

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өчигдөр нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг хууль, дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасан. Тэдэнд улсын байцаагчийн шаардлага хүргүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцно гэж мэдээлсэн.

 

Тэгвэл өнөөдөр НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо нар хариу мэдээлэл хийж, өөрсдийгөө өмөөрлөө.

 

Ингэхдээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” НИТХ-ын тогтоол нь хууль, дүрэм зөрчөөгүй, хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн. Мөн аливаа аж ахуй нэгж байгууллагыг ялгасан, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн юм байхгүй гэж мэдээлэв.

 

Тэдний хэлж буйгаар ШӨХТГ-ын байцаагчид нягталж үзэлгүйгээр буруу дүгнэлт гаргасан гэнэ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай, хууль зөрчсөн гэдгийг зарлах ёстой гэлээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Бат-үүл албан тушаалаа ашиглаж захирамж гаргаад түүгээр нь хулгайч нар нь хулгай хийж ард олныг бухимдуулж байна.
2015-03-31
Зочин:
энэ нэг тэнэг гар хотоор бизнес хиигээд бүүр сурчжээ болимоор юм ичих булчирхай н байхгүй болцынмуу хаашаа юм
2015-03-30
zochin:
ene neg tsagaan tolgoitoi myanguujin irex jilees neg dald orj xyyteigee 76 iin shorondoo tuxlaj xotiin irged neg amrax baixdaa xotiin unagan irgen ovoo yum xiix baix gesen teneg novsh baij xogniiuut tsetseg ch gex shig ulsiin mungiig tsuslax yumaa olj yadax yum aa ax dyygeere ulsiig merchix yum baina ldaa
2015-03-29
balai:
Bat-Uul l balairuulj bgaa biz dee
2015-03-28