“888”-аас хадаас мэндэлжээ

Шинэчлэлийн Засгийн газрын үед “Импортыг орлох, экспорыг нэмэгдүүлэх” зорилгоор 888 төслийг сонгон шалгаруулж, зээл олгосон. Энэ төслөөс бид ямартай ч хадаасны үйлдвэртэй болжээ.
250 тонн хадаас үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон байна. Бусад ч төслийн сураг алга. Сонгон шалгарсан 888 төслийн үр дүн хэрэгжилтийн талаар таагүй мэдээлэл гарч байна. Зарим нөхөд төслийн мөнгөө өөр зүйлд зарцуулан, импортын бүтээгдэхүүн болгосон сураг чих дэлслээ.
Салбарын сайд Д.Эрдэнэбат “888 төслөөс хэд нь хэрэгжсэн, хэд нь хэрэгжээгүй гэх тоо одоогоор алга. Надад одоогоор 3000 төсөл ирээд байгаа. Тиймээс 888 гэж ярих хэрэггүй. Цаашдаа төслийн мөнгийг угаадгийг зогсооно” хэмээн ширүүхэн хариулсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ