Хууль зөрчигчийн эрх ашгийг хамгаалах буруу

Одгоогоос 10 жилийн өмнө Улаанбаатар хотод 60 мянга орчим тээврийн хэрэгсэл байсан бол өдгөө 480 мянгад хүрчээ. Замын түгжрэл, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх зэрэг нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа.
Үүнийг шийдвэрлэхэд нэг алхам нэмж НЗД-ын захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор зориулалтын чирэгчээр автомашиныг тээвэрлэх, дугуй түгжих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж буй билээ. Тэгвэл ШӨХТГ-аас үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн.
Харин Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нийтийн эрх ашгийг хүндлэхгүйгээр хууль зөрчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах нь буруу гэдгийг онцлов.
Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин эзэмшигчдийн маш цөөн хувь нь дүрэм зөрчсний улмаас машинаа ачуулах, дугуй түгжүүлэх зэрэг хариуцлага хүлээдэг. Иймд хууль зөрчиж байгаа цөөн хэсгийн эрх ашгийг эхний эгнээнд тавих уу, тэдний зөрчлийн улмаас замын хөдөлгөөнд оролцох боломж нь хаагдаж байгаа олон нийтийн эрхийг хүндлэх үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй гэлээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ