Бээжингийн Консулыг эргүүлэн татна

Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг. Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалт хийжээ. Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс хууль тогтоомжийг зөрчин, ажилдаа хариуцлагагүй хандсан ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ