Эдийн засгаас чангаасан импорт

img

 

Манайхан бие биетэйгээ брэндээр өрсөлдөн гангарах дуртай. Энэ нь бараг бичигдээгүй хууль болчихсон. Уралдаанд шалгаруулалт зарласан юм шиг л хэн нэгнийхээ өмссөн  зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа хувцас, зүүлт, унасан машины загвар нь шинэчлэгдсэнийг хараад л түүнтэй өөрийнхийгөө жишиж голно, дахин шинийг худалдаж авахаар зүтгэдэг гэм биш зантай. Цаг үеэ дагаад сүүлийн үед брэндийн хувцас, зангиа гэхээсээ технологийн дэвшлээ дагаад гар утсаараа гангаран “өрсөлдөнө”. Харин энэ бүхэн манайд үйлдвэрлэгдэхгүй тул импортыг дэмжин, гадагшаа валют урсгасаар байгаа хэрэг.

 

 

Нэлээд хэдэн жилийн өмнө Эрээний консулын ажилтан “Манайхан дэндүү залхуу. Биеэ өөрсдөө зүлгээд угааж чадахаа байчихсан. Замын-Үүдийнхэн гэхэд өдөрт усанд орох л гэж Эрээн рүү орж ирдэг. Эрээний саунд л мөнгө оруулж, валют гадагш нь урсгаж байна” хэмээн толгой сэгсрэн ярьж суусан. Үнэндээ ч энэ мэт жижиг зүйлээс эхлээд импортын хэт хэрэглээ сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдааны тэнцлийг -290 саяас -1.7 тэрбум ам.долларт хүргэжээ.

 

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, экспорт, импортын харьцаа ямар байгааг дараах статистик тоон баримтаас харж болох юм. 2011 онд экспорт 2.9 тэрбум, импорт 3.2 тэрбум ам.доллар байжээ. Гадаад худалдааны тэнцэл -290 сая ам.доллар гэж гарч байсан байна. Гадаад зах зээлд эдийн засаг өсөлттэй байх үед Монгол Улсын экспорт ч 2.9-4.3 тэрбум ам.доллар болж огцом өсчээ. Харин үүнийг дагасан импортын хэрэглээ 3.2 тэрбум ам.доллароос 6.5 тэрбум болж хоёр дахин өссөн байна. Энэ өсөлт нь гадаад худалдааны тэнцлийг -1.7 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Эдийн засгийн өсөлтийн зэрэгцээ импортын хэт их хэрэглээ дагалджээ. Энэ үзүүлэлт өнөөдрийг хүртэл давтагдаж иржээ. 2014 онд экспортын хэмжээ 5.7 тэрбум байхад импортын хэмжээ 5.2 тэрбум ам.доллар болж буурсан байна. Ингэснээр гадаад худалдааны алдагдал сүүлийн жилүүдээс анх удаа 537 тэрбум төгрөгөөр эерэг дүнтэй гарчээ. Импортын энэ бууралт нь хэрэглээний хумилттай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд зөв хэрэглээ рүү шилжиж эхэлсэн байна.

 

 

Өнөөдрийн байдлаар импортын 28 хувь нь шатахууны, 30 хувь нь машин, эд, анги, түүний хийцийн, 10 хувь нь үндсэн төмөр хийц, эдлэлийн, 9.8 хувь нь нефть, химийн бүтээгдэхүүний, 7.3 хувь нь хүнсний хэрэглээний худалдан авалт байсан байна. Манайх 60 сая толгой малтай орон. Гэтэл импортоор жилд 49.7 сая ам.долларын сүү сүүн бүтээгдэхүүнийг худалдан авдаг хачирхалтай тоо гарчээ.

 

 

 

Монгол Улсын нийт экспортын дүн 5.7 тэрбум ам.доллар байна. Үүний 81.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүн, цөөн тооны нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнээс өөр экспорт байхгүй гэнэ. Түүнчлэн ердөө 50 орчим сая ам.долларын хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолдог байна. Аж үйлдвэрийн барааны экспорт 0 хувьтай буюу ердөө хоёр сая ам.долларын бүтээгдэхүүн экспортоор гаргадаг ажээ.

 

 

Бид дотооддоо үйлдвэрлэх боломжтой боловч хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дийлэнх хувийг импортолсоор иржээ. Тухайлбал, 25 сая ам.доллароор ургамлын тос, 24 сая ам.долларын элсэн чихэр, 19 сая ам.долларын хуурай сүү, 14 сая ам.долларын цагаан будаа, 7 сая ам.долларын гурил, 5 сая ам.долларын маргарин, 10 сая ам.долларын  хүнсний ногоо тэргүүтнийг бид жил бүхэн импортолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид 110 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авдаг байх юм.

 

Дотооддоо үйлдвэрлэгддэг эрэлт ихтэй байгаа зарим бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авах шаардлага ер нь байна уу. Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг удахгүй хэрэгжүүлнэ. Ингэхдээ  дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж зарим бүтээгдэхүүнийг импортоор авахыг хориглох зэргээр эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлвэл ямар вэ.

 

Гадаадын хөрөнгө оруулалт зогсч, валютын урсгал саарсан энэ жилүүдэд иргэд нь ч гадагшаа валют ургаад байвал ам.доллар чангарсан хэвээр байхаас яалтай. Харин одоо импортын хэт хэрэглээгээ танаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, иргэд ээ. Бас өрх бүр үйлдвэрлэгч болъё уриалах бус хэрэгжүүлье.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enkhed:
zugeer l importiig horiglochihoor ediin zasag saijirna gej bdaggui yum shuu. tegvel ene delhiin buh ulsiin ediin zasag deed tsegtee hurtel hugchchihsen bgaa. manai dotoodiin uildverlegch nar naidvargui baraa buteegdehuun zah zeeld niiluuldeg mon tuhain uildverledeg baraa buteegdehuuniig importlohiig horiglochihoor monopol erkhee ashiglaj oorsdiin baraa buteegdehuuniig het ondor unetei hudaldaaldag. ingesneer tuhain buteegdehuuniig tuukhii ed bolgon ashigladag salbaruudiig dampuuruuldag yavadal ikh bdag. er ni bol importoor orj irj bui baraa buteegdehuun ni baraa buteegdehuunii ortog teevriin zardal Gaali NOAT iin Tatvar gesen ortogtei bdag. importiin baraa iim unetei bhad tuuntei uniin huvid orsoldoj chadahgui bgaa dotoodiin buteegdehuuniig ard tumendee shahna gedeg luivar l gesen ug. heden dotoodiin uildverlegch nertei oligarhiud l bayjij bna daa.
2015-03-30
Зочин:
европ стандартын хунс аюулгуй ш дээ. Харин Монголд уилдвэрлэж байгаа шилтэй ногоонд орж байгаа ногоог Эрээнээс авчирж хольж савлаад л Ундэсний уйлдвэр болж байгаа юм даа . Нарийн ногоо яг Монголд ургаж харагдаач ккккк
2015-03-28
zochin:
Olzborloson tuuhii neftee Mongold bolovsruulahgui geed gereetei, oyutolgoin mungu gadaadad bairlana gesen geree hiisen humuus tolgoigooroo hariutsah tsag irne
2015-03-28
zaas:
Ih uhaantai zaluu youm bichsen bna demjlee. Ner nizochin gesen bna.2 uu3 dahis ni vna xhi shyy
2015-03-27
Адеп:
Протекционист бодлого явуулъя
2015-03-27
Зочин:
хэтэрхий үндэслэлгүй бичиж, миний мэдэж байгаагаар 6 их наяд төгрөгийн шатах тослох материал жилд импортлож байгаа , үүнийгээ бид дотооддоо бүх хүчээ дайчлан үйлдвэрлэдэг болоход л эдийн засгаа өөрсдөө хяналтандаа аваад явчихаар байгаа, цаашлаад эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай энэ 2 дээр сайн төвлөрөхөд бид босоод ирнэ
2015-03-27
Зорин:
Энх гуай та гаднаас валютаар элдэв хэрэггуй зуйлс оруулж ирдэг комраний тухай сайн бич
2015-03-27
Дорж:
Номин, болон лхавгажавын урваник гэх мэт олон ххк гаднаас доллороор салад огурец Элдэв чихэр жимс оруулж ирдэг уун дээр их. Татвар ноогдуудахадл доллор авч гарахаа болих юм хувь хумуус бол хэрэгцээнийхээ бага зэрэг зуйлсыг гаднаас авч л байг
2015-03-27
зочин:
Огурци Помидороо Монголд Тарьж сурч бна. Дэмжээрээ.
2015-03-27