Ослын газарт очив

img

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангила Меркел, Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой нар “Airbus A320” онгоц сүйрсэн ослын газар хүрэлцэн ирж, аврагчид болон зорчигчдын гэр бүлтэй уулзсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэд Францын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид болсон халдлагын дараа Парис хотноо уулзаж, гар гараасаа барилцан, терроризмын эсрэг жагссан билээ. Гурван улсын удирдлага мөн ослын газар ирэхдээ гар гараараасаа барилцан, дэлхийн энх тайвны төлөө нэг минут дуугаа хураан зогсчээ. Канцлер “Ослын дараа Герман бүхэлдээ уйтгар гунигт автсан. Бид хэргийн шалтгааныг олох, жинхэнэ хэрэгтэн баригдах хүртэл тайван нойртой хонож чадахгүй” гэсэн бол Олланд “Онгоцны ослоор 150 хүн амиа алдсан. Тэдний гомдолтой үхлийн төлөө бид эцсээ хүртэл тэмцэх болно” гэж мэдэгджээ.

 

Ослоор Германы 72 иргэн, Испанийн 35, АНУ, Австрали, Аргентин, Иран, Венесуэл, Колумб, Мехсик, Япон, Израйль, Дани, Голланд, Казахстан улсын иргэд амиа алджээ. Ирэх долоо хоногт Японы Ерөнхий сайд Шинзо Абе ослын газартай танилцахаар болсон гэж “NHK” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ