80 оюутан явган эргүүлд гарч байна

img

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян”-ыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

 

Аяны хүрээнд дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их дээд сургуулийн оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулахаар МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС-ийн 80 оюутан, тус хэлтсийн алба хаагчдын хамтаар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлд гарч байна.

 

Оюутнууд 11:00-14:00 цаг, 16:00-19:00 цагт хоёр ээлжээр явган эргүүлд ажиллаж байгаа юм. Мөн дүүргийн 1-8 дугаар хорооны улсын болон хувийн ерөнхий боловсролын сургууль дээр өдөр бүр багш, сурагчдын дунд “Хууль сурталчилах өдөр” арга хэмжээг зохион байгуулж буй аж.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ