Хэт даврагчид 15 сая хүүхэд боолчилж байна

НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сангийн санаачилгаар “Хэт даврагчид ба хүүхэд” гэх чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалтад хүүхдийн төлөө 40 гаруй байгууллага, 70 орны төлөөлөгчид оролцож буй тухай “CNN” агентлаг мэдээллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Өнөөдрийн байдлаар 100 сая гаруй хүүхдийн эрх нь зөрчигдөж байна. Тэр дундаа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл, Нигерийн хэт даврагч “Боко Харам”, Пакистаны хэт даврагч “Хамас”, “Аль Кайди” бүлэглэл ойролцоогоор 15 сая хүүхдийг дайчнаар элсүүлж, хүчирхийлж, боолчилж байна. Эдгээр бүлэглэл хүчирхэгжих тусам хүүхдийн эрх ноцтой зөрчигдөх болно. Тиймээс бид нэгдсэн зорилгоор тэдний эсрэг нэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах нь зөв” гэж хэлжээ.
АНУ-ын Боловсролын сайд “Зөвхөн хэт даврагчдаас гадна сөргөлдөөний бүсэд амьдарч буй хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Жишээ нь, Украины зүүн хязгаарт амьдарч буй 6-15 насны 7000 гаруй хүүхэд сургуульд сурч чадахгүй байгаа” гэсэн байна. НҮБ Ойрхи Дорнодын хүүхдүүдэд туслах зорилгоор 10 сая ам.доллар гаргаж, мөн Ирак болон Сири улсад сургууль, цэцэрлэг барихаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ