Манхэттэнд гал гарч, 12 хүн түлэгджээ

Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт байрлах зэргэлдээ орших хоёр барилгад гал гарсны улмаас 12 хүн түлэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Галын шалтгаан нь хийн газ дэлбэрснээс болжээ. Гал сөнөөгчид гал гарснаас 11 минутын дараа хэргийн газар ирсэн байна. 100 гаруй гал сөнөөгч дөрвөн цагийн турш ажиллаж галыг бүрэн унтраажээ. Манхэттэн дүүргийн Засаг дарга Билл Де Бласио “Би баталж байна. Галын улмаас ганц ч хүн амиа алдаагүй. Гэнэтийн ослоор 12 хүн 10-80 хувийн түлэгдэл авсан” гэж ярьжээ.
Дэлбэрэлт гэнэт болсон учир барилгын хажуугаар явж байсан хүмүүс гэмтсэн байна. Гал гарсан байшинд сүшины ресторан ажиллаж байсан аж. Рестораны ажилчид хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал, дүрэм журмыг зөрчсөний улмаас дэлбэрэлт болсон гэх урьдчилсан дүгнэлтийг гаргажээ. Шархадсан хүмүүс нь тус рестораны ажилчид болон үйлчлүүлэгчид байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ