“One Direction” тарж магадгүй

“X Factor” шоунаас гарсан таван гишүүнтэй “One Direction” хамтлаг Европын орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа. Тус хамтлагийн гишүүн Заян Малик аялан тоглолтод багтаагүй бөгөөд Лондон дахь гэртээ амарч байна. Түүний биеийн байдал муу байгаа учир аялан тоглолтод багтаагүй хэмээн агентлагаас мэдээлсэн билээ. Түүнийг саяхан продюссер Саймон Коуэллтэй байгуулсан гэрээгээ цуцалж, хамтлагаасаа гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сүүлийн үеийн мэдээгээр Заян найз бүсгүй Приетэй сүй тавьжээ.
Заянаас гадна хамтлагийн гишүүн Лиам аялан тоглолтоо дуусгасны дараа хамтлагаас гарахаар болжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг хамтлагийнхан нь батлаагүй ч Лиамын дотны найз “TMZ” сайтад ярихдаа “Тэрбээр хамтлагаасаа гарахыг хүсч байгаа. Агентлаг тэдэнтэй тэжээмэл амьтад шиг харьцаж, найз охидтойгоо уулзахыг нь хориглодог. Лиам саяхан найз охиноосоо салсан. Тэд гэрлэхээр төлөвлөж байсан ч Лиам шахуу хөтөлбөрөөс болж найз охиноосоо хагацахад хүрсэн” гэж ярьжээ.
“One Direction” аялан тоглолтоо дуусгасныхаа дараа урлагаас хэсэг хугацаанд чөлөө авахаар болсон юм. Энэ үеэр хамтлаг тарж магадгүй гэж гэрчүүд мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ