Штамп хуурамчаар үйлдэж хил зөрчжээ

img

Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А /эмэгтэй/ 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн байна.

 

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч С.Номинзаяа илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ИХШХЕГ-аас мэдээллээ.

 

Мөн  өчигдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн гарах чиглэлд улсын хилээр нэвтрэх гэж байсан иргэн Б ӨМА 1833 дугаар бүхий Ланд-100 маркын автомашины ачааны тээш болон арын суудлын дор 42 кг байгалийн улаан чулуу нууж хил нэвтрүүлэх гэж байсныг  шалгагч Б.Өнөрбаяр, Д.Эрдэнэ, Н.Баттулга нар илрүүлсэн байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Selem:
Hiliin tsergiinhenii nyyts suljee ilerch bgaa uym bish uu. Hyyramchaar uildej bolno oo. Harin herhen yah hil nevtrev
2015-03-28