С.Чинзориг: Намчирхаж хандаагүй
2015-03-27

Гэрэл зургийг MPA.MN Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар болон МСҮТ, Политехникийн дээд сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалт тун удахгүй явагдах аж.  Төрийн албаны тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг  салбарын сайд нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй аж. Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг 2013 оноос өнөөдрийг хүртэл хуулийн дагуу сонгон шалгаруулж томилоогүйгээс “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллуулж иржээ. Энэ нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсантай холбоотой гэнэ. Шийдлийн Засгийн газар байгуулагдаад хуулийн дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалт зарлажээ. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэн томилогдсоноор яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл ажиллах эрх зүйн чадамжтай болсон байна. Ийнхүү хуулийн дагуу “түр орлон гүйцэтгэгч” нарын асуудлыг хуульд нийцүүлэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлах боломжтой болжээ. Тиймээс аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болжээ. Энэ талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн сул орон гарсан албан тушаалд  сонгон шалгаруулалт явуулахыг Төрийн нарийн бичгийн даргадаа даалгалаа.  Намчирхаж, төрийн албан хаагчдыг халсан асуудал байхгүй. Хэрвээ намчирхаж хандсан бол гаднаас нь түр орлон гүйцэтгэгч томилж болох байсан. Ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүс сонгон шалгаруулалт орж өрсөлдөх эрх нь нээлттэй. Төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бол ажил албаны асуудлыг нь шийдэж өгнө гэв. Хөдөлмөрийн сайд Н.Чинзориг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Энэ хуулийн хүрээнд хичнээн хүн ажлаасаа чөлөөлөгдөж байна вэ?

-21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлстийн дарга хийж байсан 30 хүн байна. Ихэнх нь төрийн ажил алба хашиж байгаагүй. Түр гүйцэтгэгчийг гаднаас томилж болно гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын  үеийн тогтоолын дагуу томилогдсон. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газар энэ тогтоолоо 2013 онд хүчингүй болгосон юм билээ. Нэг хэсэг нь төрийн албанд ажиллаж байсан хүмүүс бий. Гэхдээ Хөдөлмөрийн хэлтэс анх удаагаа байгуулагдаж байгаа учир эдгээр хүмүүс Төрийн албаны сонгон шалгаруулалтад хамрагдах ёстой гэж үзэж байгаа. МСҮТ-ийн захирлуудад ч адилхан сонгон шалгаруулалт явуулна. Хууль журмаараа сонгон шалгаруулалт 21 хоногийн дотор явагддаг.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ХУУЛИЙН ДОР БҮГД АЖИЛЛАЖ АМЬДРАХ ЁСТОЙ.ЗАРИМ ЗАХИРЛУУД МӨН ТЭНЭГТЭЖ БАЙНАА. ХУУЛЬ ХУУЛЬ ХУУЛЬ
2015-03-28
зочин:
МСҮТ-ийн захирлуудыг халах нь хуулийн дагуу болсон.Барилгын политехник коллежийн захирал шулга Нарандалай ажлаа өгөхгүй гээд тэнэгтэж байна. Чи авахадаа улс төр ярьж орж ирсэн шигээ улс төр яриад яваачээ. Бас сургуулийнхаа янхан хүүхнээр хамгаалуулаад байгаагаа болих юм биш үү. Сайдаа та зоригтой ажилааарай. Сайндаа Санжмятав л олон юм ярина биз.
2015-03-28
Млхшхшүгг:
Энэ нэг сульдаатай нөхөр тагнайсүрэн гэх таарсан таар шуудайнууд өөрсдөө эхлээд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Зул бөхөх дөхөхлөөрөө бадамладаг шиг эдний намынхан мөн даварцгааж байна аа
2015-03-27
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-27
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-27
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-03-27