Н.Нандинхүсэл охинд сэтгэлийн гараа сунгая

Н.Нандинхүсэл охин өдгөө ой, долоон сартай. Охин эхээс анх мэндлэхдээ аарцаг нурууны төгсгөл хэсэгт нь гадагшаа байрлалтай, эрхий хурууны чинээ ургацаг байсныг нь эмч нар тогтоож, гадаадад эмчлүүлэхээс өөр арга байхгүй гэдгийг сануулснаар хагалгаанд орсон ч хагалгааны үеэр уг зөөлөн эдийн дотор хорт хавдрын эс үүсч, улмаар элгэнд нь үсэрхийлсэн байх магадлалтай гэсний дагуу дахин эмчилгээ хийхээр болжээ.
Охин БНСУ-д ажиллаж, эцэг, эх нь тэнд ажиллаж амьдардаг байна.
Өнгөрсөн хугацаанд Н.Нандинхүсэл охни долоон удаагийн химийн эмчилгээнд хамрагдаж, 65 мянга хүртэл өссөн хорт хавдрын эсүүд нь шимэгдсэнээр багагүй жин нэмж, эрүүлжиж байгаа ч энэ сарын 29-нд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэжээ.
Энэхүү хагалгаагаар мөнөөх ургацаг буюу хавдрын эсийг тээж байсан зөөлөн эдийг авах бөгөөд хагалгааны зардалд урьдчилгаа болгож 15 сая вон төлөх ёстой бөгөөд хагалгаа хийсний дараа сэхээн амьдруулах тасагт гурав хоног хэвтэн эмчлүүлэхийн тулд нэг өдөрт 2 сая 500 мянган вон шаардлагатай аж.
Иймд Н.Нандинхүсэл охин, түүний эцэг, эх элэг нэгт монголчуудаасаа сэтгэлийн тусламж хүсчээ. Хандивын данс: Голомт банк 1109353670 Ганболдын Нямдагва /Н.Нандинхүсэл охины аав/ Холбоо барих утас: 94093739
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ