Тавантолгойн хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

img

Тавантолгойн хэлэлцээр  “Чалко”-гийн асуудлаас болж түр завсарлаад байсан.  Энэ завсарлага  дуусч, талууд хэлэлцээрийн ширээнд суухаар болсон сайхан мэдээ дуулдлаа. Тавантолгойн хэлэлцээг стратегийн хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт үргэжлүүлэхээр болсноо манай талд мэдэгдсэн байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх даваа гаригаас үргэлжлэх болсныг төслийг хариуцан ажиллаж байгаа  манай ажлын хэсгийнхэн мэдээллээ. Түр завсарлагааны хугацаанд Тавантолгойд хөрөнгө оруулах Хятадын Шиньхуа болон Чалко компани дотооддоо харилцан ойлголцсон бололтой. 

 

Тодруулбал, Хятадын төрийн өмчит дээрх хоёр компани Монголын Тавантолгойн тендер дээрх сонирхлоо нэгтгэж, энэ саналаа  ирэх даваа гаригт  Монголын талд хүлээлгэж өгөх гэнэ. Тэдний саналтай төсөл хариуцсан  ажлын хэсгийнхэн танилцаад хүлээж авах эсэхээ шийднэ. Ажлын хэсгийнхэн манай  эрх ашигт  нийцсэн эсэх, эдийн засгийн хувьд хэр ашигтай, Засгийн газраас зарласан тендерийн нөхцөлүүдийг хангаж байгаа эсэх зэргийг  ярилцах юм байна. Хэрвээ Хятадын хоёр компанийн ойлголцол Засгийн газрын тендерийн нөхцөлтэй зөрчилдөөгүй, Монголын эрх ашгийг хөндөөгүй, эдийн засгийн хувьд ашигтай санал байвал Тавантолгойн хэлэлцээрийг эцэслэх боломж бүрдэнэ гэж зарим эдийн засагчид үзжээ.

 

Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, төслийг эхлүүлэх хүлээлт нийгэмд байгаа. Үүнийг олон нийтийн дунд явуулсан санал асуулгах болох мессэжний №1 сонголт нотолно. Харин уг хэлэлцээрийг үргэлжлүүлэх, төслийг эхлүүлэхэд улстөрчдийн популизм нөлөөлөх вий гэсэн болгоомжлол олон нийтэд байна.  Ямартай ч ирэх долоо хоногт үргэлжлэн явагдах Тавантолгойн хэлэлцээр нааштай шийдэлд хүрээсэй гэсэн хүлээлт нийгэмд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uher mongol:
Маш их баялагтай Гуравхан сая монголчуудыг ядуу тарчиг байлгана гэдэг маш том унаан шуу, ХаХаХа муусайн ухэр монголчууд,
2015-03-29
зочинф:
2016 ОНЫ СОНГУУЛИА Л ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭЦГЭЭЖ ДЭЭ
2015-03-28
иргэн:
Хүн махан бие LQ, оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Махан бие LQ хэнд ч бий. Харин одоогийн улс төрчид бол зөвхөн хар амиа бодсон оюун ухаан IQ-тай, монголоо гэх зүрх сэтгэл EQ нь үхэж царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь тодоос тод харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан IQ, халуун зүрх сэтгэл EQ-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Мянга, мянган монголчууд улс төрчдийн энэ тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ байхгүй болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна.
2015-03-28
иргэн:
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
2015-03-28
иргэн:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-03-28
иргэн:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-03-28
иргэн:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2015-03-28
иргэн:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-03-28
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-28
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-28
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-03-28
Зочин:
tov tsengeldehiin hajuu taliin narhan hothonii 51 bairnii 1 ortsnii gomo monhoo chi bairniihaa bandi nariig oroldohoo boli ichij amidraach
2015-03-28
Зочин:
tov tsengeldehiin hajuu taliin narhan hothonii 51 bairnii 1 ortsnii gomo monhoo chi bairniihaa bandi nariig oroldohoo boli ichij amidraach
2015-03-28
МАН, АН ын засаглал ёстой дампуурал руу хөтөлж ба:
Чалко-батболд, оюу толгой-баяр, баярцогт, бороу гоулд -батболд, хан ресурс-баяр, ... яах вэ?
2015-03-28
Erdene:
Demii tsagyn garz
2015-03-27