Тэдэнд ч айдаг зүйл бий

img

Америкийн “Thehollywoodgossip.com” сайт олны танил улстөрчдийн айдаг зүйлийн жагсаалтыг гаргажээ.

 

 

Хулганаас айдаг ерөнхийлөгч

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хулганаас айдаг тухайгаа олон ч хэвлэлд ярьж байсан. Тэрбээр их сургуулийн оюутан байхдаа санамсаргүй байдлаар хулгана дээр гишгэж байжээ. Энэхүү үйл явдлын дараагаас тэрбээр хулганаас айх болсон гэнэ. Харин түүний гэргий Мишель Обама могойноос айдаг гэнэ. Хатагтай Обама 1989 онд найзуудынхаа хамтаар Шинэ Зеландад аяллаар явж байхдаа могойд хатгуулсан байна. Тэрбээр могойнд хатгуулсны улмаас гурван хоног халуурч, 10 хоног эмнэлэгт хэвтсэн аж. Мишель өнгөрсөн онд Хятадад айлчлах үеэрээ энэ тухайгаа ярьж, айлчлалын хөтөлбөрт багтсан “могойн чуулган” гэх музейд очоогүй байна. Энэхүү музей Бээжинд байрлах ба 100 гаруй төрлийн могой байдаг аж. Хамгийн урт могой нь 2.5 метрийн урттай анаконда гэнэ.

 

 

Жое Байдан уснаас айдаг

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байдан уснаас айдаг гэнэ. Тэрбээр 11 настайдаа найзынхаа хамтаар загасанд явж байхдаа усанд живжээ. Харамсалтай нь түүний найз амиа алдсан байна. Жое энэ өдрөөс хойш өвдөгнөөс дээгүүр татсан устай газар орохоос айдаг болжээ. Дэд Ерөнхийлөгч гэр бүлээрээ аялалд явахдаа ихэвчлэн уул болон ой модоор зугаалах маршрут гаргадаг гэнэ.

 

 

Шүд өвдөхөөс айдаг амттаны хаан

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко дунд сургуулийн сурагч байхдаа чихэрнээс болж дөрвөн шүдээ авахуулж байжээ. Тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Тэр үед түргэнийхэн шүд өвдлөө гэх дуудлага өгвөл загнадаг байсан. Миний шүд бараг 10 гаруй хоног өвдсөн. Арга ядаад ээж минь эмнэлэгт авчирч, хорхойтсон шүдийг авахуулсан. Одоо хүртэл тэр өвдөлтийг би мэдэрдэг. Үнэхээр аймаар. Тэр өдрөөс хойш би шүдэндээ анхаарлаа хандуулж, аль болох чихэрнээс татгалзах болсон. Би амьдралдаа ялалт байгуулж шоколадны вант улсыг байгуулж чадсан” гэжээ.

 

 

Мориноос айдаг жүдоч

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн онд догшин барыг сургаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж өөрийгөө ямар ч амьтныг сургаж чаддаг гэдгээ баталсан билээ. Харин Ерөнхийлөгч морь унахаас айдаг гэнэ. Тэрбээр зураг авалт болон шаардлагатай тохиолдол л морь унадаг аж. Бодит амьдрал дээр тэрбээр мориноос хол байхыг илүүд үздэг гэнэ. Гэхдээ Путинд хэд хэдэн морины жүчээ байдаг. Ямар шалтгаанаар мориноос айдаг болсон нууц хэвээр байна.

 

 

Медведев харанхуйгаас айдаг

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев харанхуйгаас айдаг гэнэ. Тэрбээр унтахдаа гэрлээ унтраадаггүй гэж хамгаалагч нь ярьж байжээ.

 

 

Эббот цагаан үснээс айдаг

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот өглөө бүр цагаан үс ургасан эсэхээ шалгадаг гэнэ. Тэрбээр цагаан үс ургах нь нас нэмж буй нэг хэлбэр гэж үздэг байна. Ерөнхий сайд өдгөө 58 настай бөгөөд ганц ч буурал үсгүй юм.

 

 

Камерон муурнаас айдаг

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон хадмуудтайгаа танилцахаар явж байхдаа мууранд самардуулж, нүүрэндээ соривтой болж байжээ. Тэрбээр энэ өдрөөс хойш муурнаас айдаг болжээ. Гэхдээ тэрбээр 2010 онд Ерөнхий сайдаар сонгогдохдоо бага охиныхоо хүсэлтээр муур тэжээх болсон юм.

 

 

Ханиаднаас айдаг хатагтай

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф ханиаднаас айдаг гэнэ. Тэрбээр хувийн эмчтэй бөгөөд өдөр бүр дархлаа сэргээх эм ууж, 7-10 хоногт нэг удаа ханиад болон вирусээс хамгаалах тариа тариулдаг гэнэ.

 

 

Чононоос айдаг ерөнхийлөгч

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани чононоос айдаг гэнэ. Түүний өвөө нь анчин байсан бөгөөд нэг гаранд нь чононд хазуулсан сорви байдаг байжээ. Тэрбээр “Миний өвөөгийн баруун гар үнэхээр аймаар. Бараг яс нь харагддаг байлаа. Тэр сорви миний амьдралдаа харж байсан хамгийн аймаар сорви. Өвөөгийн ярьсан зүйлээс болоод ч тэр үү би чононоос их айдаг. 2005 онд нэг удаа чоно харж байсан” гэж ярьжээ.

 

 

Нянг үзэн ядагч

Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер цэвэрч гэдгээрээ алдартай. Тэрбээр үргэлж, аяга, таваг зэргээ авч явдаг бөгөөд хүнтэй юмаа хувааж хэрэглэх дургүй гэнэ. Ерөнхийлөгч нянгаас айдаг ба өнгөрсөн онд нэг төрлийн вирусын халдвараар өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

 

 

Хэт даврагчдаас айдаг гэжээ

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жоннатхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагаанаас айдаг гэнэ. Тэрбээр “Тус бүлэглэл хүчирхэгжих тусам Нигер аюулд орж байна. Хэт даврагчид энэ улсын эзэн болбол хамгийн эхэнд амиа алдах хүн нь би. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол хэт даврагчид. Үнэнийг хэлэхэд, би тэднээс бага зэрэг айдаг” гэж хэлжээ.

 

 

Гар барихаас айдаг хатан хаан

Их Британийн Хатан хаан II Элизабет хүмүүстэй гар барихаас айдаг гэнэ. Тэрбээр олон нийтийн арга хэмжээ болон хүлээн авалтад оролцох үеэрээ ойролцоогоор 10-15 удаа гараа угаадаг аж. Хатан хатан хүний биеийн хамгийн бохир хэсэг нь гар гэж үздэг учир аль болох хүнтэй гар барихаас татгалздаг байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TT:
OROS AFGASTAN 2 MONGOLD IREED HEREGGUI
2015-03-28
Зочин:
муурнаас айдаг... муур цөөрөси... урждр дэндүү бүдүүн хар мурт трд өндр гра авчли... бурхаан муурнуудыг журмд орулж өгөч
2015-03-28
Зочин:
муурнаас айдаг... муур цөөрөси... урждр дэндүү бүдүүн хар мурт трд өндр гра авчли... бурхаан муурнуудыг журмд орулж өгөч
2015-03-28
gomo monhoo:
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жин
2015-03-28
zochin:
Angliin ene hatan haan emgen odoo yarshig da, hangalttai saikhan l amidarlaa nasallaa, bas gantc huudee haan shireegee ch ugchihgui nuguuh ni nasaaraa l hun taij yavsaar bas l hugshiruud uvuu bolloo. . . busad ni ene emgenii derged zaluu humuus ami bie-ee bodolgui dee. . kkk
2015-03-28