Хүүгээрээ бизнес хийхийг хүсэхгүй байна

img

“The Scandal” цувралын од Керри Вашингтон “The Edit” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж сонирхолтой ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр өнгөрсөн онд амаржсан ч өнөөдрийг хүртэл хүүгийнхээ нэр болон гадаад төрхийг хэвлэлийнхнээс нууцалж байгаа юм.  Жүжигчин бүсгүй “Миний хүү эрүүл саруул, цовоо сэргэлэн өсөн торниж байгаа. Хүүгээ өнөөдрийг хүртэл нууцалж буй нь хэл амнаас зайлсхийсэн хэрэг. Би бусад уран бүтээлчид шиг хүүхдээрээ шоу хийхийг хүсэхгүй байна. Хүү минь хорвоод мэндлээд удаагүй байхад олон ч алдартай сэтгүүл санал тавьж байсан. Хэлэх нь зүйтэй байх. Татгалзахын аргагүй ч санал ирж байлаа. Гэхдээ манай гэр бүлээс нэг нь л алдартай байхад болно” гэж хэлжээ.

 

Тэрбээр мөн хэвлэлийнхнээс зугтааж, Нью Йоркт байрлах гэрээ зарсан байна. Одоогоор гэр бүлийнхээ хамтаар Нью Жерси дэх ээжийнхээ гэрт амьдарч байгаа гэнэ.  

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ