Браун найз охиноосоо саллаа

img

Дуучин Крис Браун 2013 оноос үерхэж эхэлсэн, загвар өмсөгч Куричча Транаас салсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэднийг салсан шалтгааныг Крисийн нууц охиноос болсон гэж гэрчүүд ярьжээ. Энэ сарын эхээр Ниа Ами гэх бүсгүй дуучнаас жирэмсэн болж, охиныг нь төрүүлсэн хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.  Энэхүү мэдээллийн дараа хосын харилцаа муудаж, тусдаа амьдрах болсон юм. Крис, охины аав биш гэдгээ албан ёсоор мэдэгдэж, Ниа Амиг шүүхэд өгсөн билээ. Тран хүртэл найз залуудаа итгэж буйгаа мэдэгдэж, Амиг ямар зорилгоор худал мэдээлэл нийтэд цацсаныг шалгахаар хувийн мөрдөгч хүртэл хөлсөлсөн аж. Америкийн хэвлэлүүдээр “Тэднийг салж, охин Крисийн хүүхэд болох нь батлагдлаа” гэж бичжээ.  Гэхдээ Крис, Тран хоёр салсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ