Гудлак урьдчилсан байдлаар ялагджээ

img

 

Нигер улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Энэ удаагийн сонгуульд эрх баригч “Ард түмэн” намаас Ерөнхийлөгч Гудлак Жонатхан өрсөлдөж байгаа бол сөрөг хүчин “Ардчилсан” намаас 2004-2008 онуудад хотын даргаар ажиллаж байсан Мухаммеди Бухари өрсөлдөж байгаа юм. Гурван тойргоос ирсэн санал хураалтаар Бухари ялалт байгуулж буй тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Энэ жилийн сонгуульд анх удаагаа цахим санал тоологч машин ашиглаж байгаа юм. Эрх баригчид энэхүү машины саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, санал хураалт өндөрлөөд буй дүүрэг, мужуудын саналыг гараар тоолох хүсэлтээ Сонгуулийн хороонд тавьжээ. Тус улсад явагдаж буй сонгуулийг сурвалжлахаар дэлхийн 40 гаруй орны 2000 гаруй сурвалжлагч, зураглаач ирсэн байна.

 

Хэт даврагч “Боко Харам” бүлэглэл сонгуулийг зогсоох зорилгоор алан хядах ажиллагаа зохион байгуулж, 20 гаруй хүний аминд хүрчээ. Тус бүлэглэл Гудлак Жонатхан дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол олон хүн амиа алдахыг сануулаад байгаа юм. Сонгуулийн эцсийн дүн ирэх сарын 9-нд гарна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ