Блум эхнэртэйгээ эргэн нийлжээ

img

 

Жүжигчин Орланда Блум болон загвар өмсөгч Миранда Керр нарыг эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мирандагийн Нью Йорк хотноо байрлах гэрт Блум саяхан нүүж ирсэн байна. Тэд өчигдөр хүүгийнхээ хамтаар Диснейлэнд очиж, зугаалжээ.

 

 

Гэрчүүд “Тэд олон хүнгүй газраар явахдаа гар гараасаа барьж, ихэд дотно харагдсан. Мөн Миранда зугаалж байхдаа хуримын бөгжөө зүүсэн байсан. Хэдэн хоногийн өмнөөс Блум, Мирандагийн гэрээр эргэлдэх болсон” гэж ярьжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт жүжигчин эр экс эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүссэн билээ. Хосууд өнгөрсөн онд тодорхойгүй шалтгаанаар тусдаа амьдрах болж, хэдхэн сарын өмнө албан ёсоор салсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ