Тамхины цэг гээд ТҮЦ барих шаардлагагүй

img

Тамхины цэг байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн төсөл санаачлан өргөн  барьж хэлэлцүүлсэн ч дэмжигдээгүй. Харин тамхи татах цэг байхгүйгээс  гудамж талбай, байгууллага,  баар рестораны үүд, булан тохой орчмоор нэлдээ  тамхины иш хөглөрч, хүмүүсийн шүүмжлэлд өрсөн. Сүүлийн үед автобусны зогсоолын орчимд тамхи татах цэг гэх ТҮЦ байх болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас тодруулахад:

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

-Тамхи татах цэг байгуулна гэдэг нь өндөр өртөг шаардагдахгүй. Гудамжинд, автобусны буудлын хажууд ТҮЦ шиг зүйл барьсаныг  гайхаад байгаа юм. Тамхи татах цэг гэдэг бол стандартаараа гадаа гудамжинд ил задгай байх зүйл. Тэнд нь тэмдэглэгээ, зориулалтын нь хогийн сав байх хэрэгтэй. Энэ асуудлаар НИТХ-ын даргатай санал солилцоод ойлголцсон. Гудамжинд 200 м тутамд  нэг тамхи татах цэг байгуулах хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед тамхи татах  цэг байгуулах асуудлаар буруу ташаа мэдээлэл явж байна. Харин орон сууц зэрэг битүү газар 1ам.метр талбайд байлгах хэрэгтэй. Хуулийг гажуудуулж болохгүй.

 

-Тэгэхээр тамхи татах цэгийн ТҮЦ-ын төсвийг хотоос гаргасан уу?

 

-Улсаас өндөр өртөгтэй төсөв гаргаагүй. Тиймээс нийслэлээс асуу.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Werty:
Il zadgai gazar hool idej bolohgui iim uym yarihan holgui dampuu uls
2015-04-01
zochin:
zuv shdee huuli zurchuuldeg huuli gargasan humuus yah ch argagui huuli zurchij tamhi tataj bn tiimees tatah tsegiig ni baiguulchihval araii soeoltoi baij, bas hog il bolj gudamjaar tataj yavah hun hovor bolno. demjij bn Huulia heregjih nuhtsul , uuseh muu ur dagagavriig ni bodoj sanaachilj bai Erdenechimeg gishuunee
2015-03-30
Зочин:
Шийдэх олон ажил байхад юун тамхи барих цэг вэ. Худлаа ажил хийж байгаа дүр эсгэхээ болиочээ
2015-03-30