Шинэчлэлийг үргэлжлүүлж болохгүй юм уу, АН-ынхаан

img

Үндсэн хуулийн цэц Хуульзүйн салбарын хүрээнд орж ирсэн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хэлэлцүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулиар цөөхөн хүн амтай газар жилдээ хэдхэн хэрэг шийдчихээд гурван сая хүртэлх төгрөгийн цалин авдаг шүүгч, түм буман хэрэг шийдэх гэж ачааллаа даахгүй ажлын бүтээмж алддаг шүүгчийн ялгамжийг арилгах, эрүү, иргэний шүүх нь хамтдаа байдаг, цаашлаад нийслэлд байдаг давж заалдах шатны шүүхээр хэргээ шийдүүлэхийн тулд хаа байсан Увс, Ховдоос ирдэг байдлыг арилгах эрхзүйн зохицуулалт бүрдэх байв.

Харамсалтай нь энэ бодлогыг зарим нэг хуучирсан үзэлтэй, хувийн өс хонзонгийн сэдлээр асуудалд ханддаг хүмүүс унагаж орхисон гэдгийг Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Үнэндээ зарим хүний хувийн бодол, зарим хүний аливаа шинэтгэлийг муухай болгож харагдуулах гэсэн өширхүү сэдэл, зарим хүний хоцрогдол гэсэн гурван зүйлээс болоод энэ дэвшилттэй бодлого Монгол Улсад уналаа. Харамсалтай л байна. Хэн бэ гэдэг нь тодорхой л байгаа шүү дээ. Асуудлыг Үндсэн хуулийн хөгжил, эрх зүйн дэвшлээрээ харах чадваргүй хоцрогдсон хүмүүс байна. Зарим хүн үүнийг Тэмүүжингийн бодлого гэж андуурсан юм билээ.

Уг нь энэ хууль Ерөн­хийлөгчийн өргөн барьсан хууль шүү дээ. Гэтэл Тэмүүжин шүүхийг ингээд байгуулчихсан юм шиг PR хийгээд хувийн өшир­хөл, танил тал, нутаг ну­гаараа ярьж байгаад асуудлыг шийдчихлээ” хэмээн ярьсан юм. Зарим нэг хүнийг энд онцлох гэсэнгүй. Хамгийн чухал нь олон жилийн бугширмал идээ бээр нь мөддөө л арилахгүй болчихсон хуульзүйн салбарын ши­нэчлэгдэх замыг хаасан нь анхаарал татах асуудал бо­лоод байгаа юм. Цахим ер­төнцөд идэвхитэй жиргэдэг нэ­гэн “Ардчиллын анхны дар­га Д.Дорлигжав хуульзүйн сал­ба­рыг ингэж самарна гэж тө­сөөлсөнгүй. Хайран албан ту­шаал.

Хайран шинэчлэл” хэмээн жир­гэсэн байсан юм. Эндээс юу ойлгогдож байгааг уншигч та гадарлах биз. Хуульзүйн сал­бар эргээд хуучин хэвэндээ орох ажлыг шинэхэн сайд эх­лүүлчихсэн гэдэг нь харагдах боллоо. Х.Тэмүүжин гэх хүний бодлого бус нийгмийн хүлээлт үүсгэсэн асуудал, хуульзүйн салбарт салхи орох цаг нь болсон гэдгийг олж хар­сангүй. Саяхан хэвлэл мэ­дээллээр Хуульзүйн сайд Д.Дор­лигжав Х.Тэмүүжингийн зуур­сан бантанг арилгаж ал­бан тушаалаасаа хамаарч цол ахисан хурандаа нарыг эгүү­лэн тушаал буурууллаа гэх мэдээлэл цацагдсан. Ямар ч эрхзүйн хүрээнд нэг салбарын сайд тушаал ахисных нь төлөө цол өгөх боломжгүй гэдгийг До­р­лигоо сайд мэдмээрсэн. Хэр­вээ Х.Тэмүүжин ингэж дур зор­гоороо албан тушаал өгсөн бол Хуульзүйн сайдын  ажлаасаа ог­цорч, УИХ-ын гишүүнээр ч үлдэж чадахгүй.

Цагдаагийн албаны тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлд цагдаагийн цол, албыг хэрхэн өөрчлөх тухай заачихсан учраас хэн нэг сайд дураараа албан тушаал ахиулаад цол өгчихдөг, түүнийг нь өөр нэг сайд буцаагаад авчихдаг үл­гэр шиг амьдрал байхгүй нь то­дорхой. Ялангуяа хуульзүйн сал­барт. Төрийн залгамж чанар гэж улстөрчид маань их ярих дур­тай. Энэ салбарын залгамж ча­нарыг алдагдуулахгүйгээр, хууль зүйн салбарт хэрэгтэй бай­гаа шинэчлэлийг хийгээд яв­на гэх амлалтыг гуравхан са­рын өмнө Д.Дорлигжав сайд индэр дээрээс УИХ-ын ги­шүү­дэд амлаж байсан. Гэтэл энэ салбарт хийгдсэн шинэчлэл ин­гэж үргэлжиллээ гэх мэдээлэл нэг ч удаа гарсангүй. Дандаа л Х.Тэмүүжингийн хийсэн алдааг ингэж өөрчиллөө, ийм бан­танг нь арилгахын тулд өр­гөн барьсан хуулийг нь эгүү­лэн татлаа гэх мэдээлэл цу­варч байна.

Ц.Нямдоржийн, Х.Тэмүү­жин­гийн үед байгаагүйгээр энэ салбар хаалттай болж байна. Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан Эдийн засгийн ил тод байдал, Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэхээс татгалзжээ. Гэмт хэргийн тухай хуулийг илүү боловсронгуй бол­гож Эрүүгийн гэмт хэргийн ту­хай, Зөрчлийн тухай хууль бол­гож УИХ-д өргөн бариад байсныг мөн л эгүүлэн татжээ. Энэ өнцгөөс харвал нээрээ ч зарим нэг хүний хувийн өс хонзон яваад байна уу хэмээн хардмаар. Гэмт хэргийн тухай хууль гэх ерөнхий хуулиас болж Монголын шорон ачаал­лаа даахаа больчихсон байгаа. 10 мянган төгрөг авсан ч 10 жи­лээр таслуулдаг, амийг нь хө­нөөсөн ч 10 жилээр тас­луул­­даг байдал хэрээс хэтэрчих­сэн. Ямартай л УИХ-ын гишүүд нь шорон хүмүүсээ багтаахаа бо­лилоо, нэмж шо­рон барих хэ­рэгтэй байна гэж төсөв бат­луулах гэж гүйх вэ.

Тиймээс зөр­чил гаргасан нь мөнгөн тор­гуулиа төлөөд албадан хөдөлмөр хийж ялаа эдэлдэг, гэмт хэрэг өдүүлж, хүн хө­нөөсөн нь Эрүүгийн хэргээр ший­дүүлээд ялаа эдлээд явдаг тог­толцоо манайд ус агаар шиг хэ­рэгтэй байв. Нөгөө талаар эр­хэм сайдын “өсөрхөл”-д хэв­лэл мэдээллийн хэдэн зуун сэт­­гүүлчид өртөх болчихоод бай­­на. Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалт өнөөдөр чө­лөөт сэтгүүлзүйн амыг ба­рих ганц ногт болчихоод бай­гаа. Албан тушаалтай, эрх мэ­дэл­тэй бүхэн энэ заалтаар да­­рам­талж, сэтгүүлчээс мөн­гө нэх­дэг. Гурван сар баривчла­хаас таван жил хүртэл сэт­гүүлч дөрөвдэгч засаглалын үүр­­гээ гүйцэтгэснийхээ тө­лөө цагдан хоригдох заалт. Албан тушаалтантай хол­боо­­той жижигхэн шар мэ­дээ бичсэнийхээ төлөө Эрүү­гийн хуулийн зүйл ангиар дуу­дагдаагүй сэтгүүлч би­дэн дунд тун цөөхөн.

Энэ заал­таар айл­гачихвал тэднийг хүссэ­нээ­рээ дуугүй болгож чадна гэ­сэн бодол улстөрчдийн дий­лэнх, олонхид байдаг. Ма­гад мар­гааш энэ бүхнийг бич­сэ­­ний­хээ төлөө сэтгүүлч би ч дуудагдахыг үгүйсгэх ар­гагүй.  Мэдээлэл авсан эх сур­валжаа нууцалсныхаа төлөө сэт­гүүлч ялд унадаг. Авлига ав­ч­и­хаад, албан тушаалаа ур­вуулан ашиглачихаад эцэст нь энэ бүхэн л ил болсны дараа Эрүүгийн хуулиар сүрдүүлж 100 сая төгрөг нэхэж байгаа жишээ редакци бүрт гардаг. Эх сурвалжаа нууцална гэсэн сэтгүүлчийн дүрмээ мөрдөж эцэст нь хэцүү нэртийн хаалга татдаг. Тэгвэл Хуульзүйн сал­барын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг цэгцэлж, сэтгүүлч хэн нэгний нэр хүндэд халдсан бол мэдээллийн хэрэгслээр дам­жуулан уучлалт гуйх, эсвэл Хэвлэл мэдээллийн салбар өөрсдөө “Хэвлэлийн консул”-аараа сэтгүүлчийнхээ асуудлыг ший­дэх байдлаар зохицуулж өг­сөн. Х.Тэмүүжин сайдын өр­гөн мэдүүлсэн төсөлд гүтгэх нь зөр­чил юм гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар шийдэхээр оруул­­сан байсан хэрэг.

Харам­сал­тай нь зарим нэг хүний өс хонзонгийн золиос нь хэвлэл мэдээллийн хэдэн сэтгүүлчид болоод өнгөрөх нь. Гэмт хэргийн тухай хуулийг Хуульзүйн яам хэвээр үлдээх сонирхол нь давамгайлж байгаа бололтой. Хуульзүйн сайд Д.Дорлигжав гү­т­гэх заалтыг Эрүүгийн хуульд үлдэж эдлэх ялыг нь ч хэвээр оруулаад иржээ. Ийн Х.Тэмүүжингийн гэсэн бүх­нийг нураах төлөвлөгөөний нэг хэсэг нь сэтгүүлчид болж, үз­­гээ шүүрэн үнэг үг бичих эрх маань улам бүр хаалттай бол­лоо. Хоточ банхарын үүр­гээ бус ховч шувууны үүрэг гүй­цэт­­гэж, ардчилсан засгийн үед ард түмний гүүр байж, ал­бан ту­шаалтны үнэн мөнийг ил­рүү­лэх аж­лаа хийж чадахгүй бол­лоо.

 


Эх сурвалж: www.mminfo.mn


Б.Өнөртогтох
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бодрох:
Тэмүүжин ямар шинэчлэл хийсэн юм.Сэтгэлийн хөдлөлөөр бодлогогүй баахан бантан хутгаж хуулийн салбарыг самарсаныг хэлээд байгаа юм уу.Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй хоосон яридаг мангар бацаан гэдгийг ард түмэн харсан ш дээ.одоо болоо дахиж итгэл өгч тоглуулахаа болих хэрэгтэй.миний ухаант ард түмэн шүүж байгаа.
2015-03-31
зочин:
АН бол нэгдсэн бодлогогүй, хэсэг бүлэг хүмүүсийн цуглаан, иймээс ч түрүүчийн засгийн ажлаа ингэж унагаж байгаа юм, энд улсын ямар их хөрөнгө шамшигдаж байгааг тоож байгаа ч хүн алга, 12 онд ард түмэн АН ыг сонгоод алджээ, ийм тэнэг юмнууд гэж яаж ч мэдэх билээ, энэ хятадад үйлчилдэг нам ыг дахиж сонгож болохгүй, тэгвэл улс орон маань бүүр алга болох байх
2015-03-30
549849849:
malaa huuli medehgui baij olon yum bicheed irgediin tolgoi erguuldeg heden setguulchiin neg l bna dag
2015-03-30
Tarvagan hun:
Tarvagan hunii l hiij baigaa ajil shuu dee etssiin etsest
2015-03-30