Андрес Любицийн тухай ярьжээ

img

 

Францын Альпийн нуруунд осолдсон “Airbus 320” онгоцны хоёрдугаар нисгэгчээр ажилласан Андрес Любицтэй өнгөрсөн оны эхээр болзож байсан Германы “Germanwings”  компанийн онгоцны үйлчлэгч Сули гэгч “Bild” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр нэр болон гадаад төрхөө илчлэхийг хүсээгүй гэж сонины редакцаас мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Онгоцны үйлчлэгч “Би Андрес Любицтэй таван сар орчим болзсон. Тэр их даруухан, дөлгөөхөн нэгэн байсан. Би түүнтэй гэрлэхийг хүсдэг байсан. Бид осол гарахын өмнөх өдөр уулзсан. Андрес маргааш нислэгтэй гэсэн учир би түүнийг эртхэн амрахыг зөвлөөд явах гэтэл тэр “Тун удахгүй миний нэрийг дэлхий нийтээрээ мэдэх болно. Маргааш дэлхий өөрчлөгдөх болно” гэсэн. Би түүний юу яриад байгааг ойлгоогүй ч ослын дараа ямар утгатай гэдгийг нь ойлгосон. Андрес энэ осолтой холбоотой гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Бид энэхүү ослын дараа нислэгт гарахаас айж, зарим нисгэгч айдаст автах, нэг нэгнээ буруутгах өнгө аяс нэмэгдсэн” гэж хэлжээ.

 

Түүнээс сэтгүүлч “Андрес Любиц тантай уулздаг байхдаа эмчид үзүүлдэг байсан уу” гэхэд тэрбээр “Би сайн мэдэхгүй байна. Бид ихэвчлэн компани дээр уулздаг байсан. Долоо хоногт 1-2 удаа л гадуур хоолонд ордог байсан. Тиймээс хэвлэлийнхнээр дамжуулж буй шиг түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ