Т.Батаарыг “Хүннү молл”-д өгье

img

Төрийнхнийг нэг байшин булаацалдаж суух хооронд хувийн хэвшил асуудлыг ажил хэрэг болгож, мөнгө олох эх үүсвэрээ болгочихож. Т.Батаарын сургаар үлэг гүрвэлийн төв музей байгуулна хэмээн ярьсан ч өнөөдрийг хүртэл дорвитой хийсэн ажилгүй. Гэтэл “Хүннү молл” бараг шахуу үлэг гүрвэлийн музей байгуулчихаж. Нээгдсэн цагаас нь эхлэн хотын зах гэхгүй нийслэлчүүд тийш хөвөрч, амралт чөлөөт цагаа өнгөрөөж байна. Хэлдэг нь төр, хийдэг нь хувийн хэвшил гэдгийг эндээс харж болно.

 

Тиймээс Т.Батаар болон түүний “найз”-уудыг Хүннү моллд өгчихье. Гайхалтай үзмэр, гайхамшигтай бүтээн байгуулалт болгох нь тодорхой. Илүү олон хүнд хүрч, 70 сая жилийн настай үнэт олдвор гэдэг үнэ цэнэ нь илүү тодорно. Товчхондоо төрийн хүсээд, яриад ч хийж чадахгүй байгаа Үлэг гүрвэлийн том музейг жинхэнэ утгаар нь байгуулах бус уу.

 

Алсын Америкт Монголоос гаралтай Т.Батаарын сураг гарав. Ерөнхийлөгчөөсөө эхлээд салбарын сайд, энгийн иргэн хүртлээ эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байж, Монголдоо авчрав. 70 сая жилийн настай, дэлхийд ховор, үнэт олдвор хэмээн гайхан шагшиж байсан ч өнөөдөр үнэ цэнэ нь харагдахгүй байна. Араас нь Т.Батаарын “найзууд” болох 22 үлэг гүрвэлийн олдворыг авчирч, том хэмжээний музей байгуулах үзмэр бүрдсэн. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байшин булаацалдаж, хэрэлдэхээс өөрийг хийсэнгүй.  

 

Үлэг гүрвэлийн музейн барилгыг эхлээд МАН-ынхан өгөхгүй гэж гүрийсэн. Бүх шатны шүүхээр дамжиж, эцэстээ албадан авснаар МАН, ССАЖЯ-ны хэрүүл дууссан. Харин одоо Т.Батаар болон түүний “найз”-уудыг гэргүй болгох ажиллагааг нийслэлийнхэн эхлүүлэв. Үлэг гүрвэлийн музей бус “Буддын соёлын музей” болгоно хэмээн мэдээлэл хийж, мөнгөнөөс бусад нь бэлэн болсон гэдгийг хотын ерөнхий архитектур мэдэгдэв. Гурван тэрбум төгрөгөөр байшинг нь засч, 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл Буддын соёлын музей босчихно гэдгийг ч дуулгасан. Бас Т.Батаар болон түүний “найз”-уудыг Тэрэлж рүү цөлж, суурьшуулах санааг ч бодож олсноо танилцуулав. Ингэхээр Т.Батаар болон түүний “найз”-уудад багтах шингэх зай энэ хотод олдохгүй бололтой. Дээр нь төрийн санаачилж, сэдсэн бүхэн ажил хэрэг гэхээсээ илүү хэрүүл болон замхардаг нь бодит үнэн. Тиймээс ч Т.Батаарын үнэ цэнэ өнөөг хүртэл харагдаагүй буй.

 

Тиймээс Т.Батаар болон түүний “найз”-уудыг Хүннү моллд өгчихье. Гайхалтай үзмэр, гайхамшигтай бүтээн байгуулалт болгох нь тодорхой. Илүү олон хүнд хүрч, 70 сая жилийн настай үнэт олдвор гэдэг үнэ цэнэ нь илүү тодорно. Товчхондоо төрийн хүсээд, яриад ч хийж чадахгүй байгаа Үлэг гүрвэлийн том музейг жинхэнэ утгаар нь байгуулах бус уу.

 

Ер нь төр гэх шүдгүй нохой даахгүй булуугаа хурааж байхаар хийдэг, чаддаг хувийнханд том бүтээн байгуулалт, чухал ажлаа даатгачихвал илүү хурдан хугацаанд үр дүнд хүрнэ. Харин төр чаддагаараа татвар, төлбөрөө хураагаад сууж байхад л болох биш үү.

 

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэвлээ:
Батаарыг Оюунгэрэл сайдын буянгаар авчирсан,өмнөх сайд нар нь авчирахгүй юугаа хийж бсан юм,монголд Чойжин ламын,Богдын музей бна шүү дээ,түүнийгээ засаж янзлаач,арайхийж хэл амтай босгосон Үлэг гүрвэлийн музейгээ шашных болгох ямар хэрэг бна , нийслэлийн дарга ингэж андуурна гэж байх уу,зарга хийж авсан байшингаа,үлэг гүрвэлийн музейгээ яаж авч үлдэхээ БСШУСайдын авьяас мэдэж дээ
2015-04-03
zochin:
bitgii maanagt ter yasnaas chin tsatsrag yalgardag yum
2015-04-03
Oldoh:
Munaa guai Herlentei suuh baih aa Bataar hurimand ni irne dee
2015-04-01
baaduu:
yaag unen Terdee yadaj hereldeh hugatsaa olgoyo
2015-04-01
Зочин:
за үзэсгэлэн гаргах яах вэ гаргана л биз Эх орноо худалдаж таван төгрөг аваад хулгайгаар түүхийн дурсгалт зүйлээ гаргасан тэр хил гаалийн ажилтан нарыг хэрхэн шийдсэн авилга аваад гаргасан хүмүүсийг нь олж илэрүүлсэн талаар ямар мэдээлэл алга. Би бодохдоо Батаар маань өөрөө амь ороод харанхуй шөнөөр гараад явна гэж байхгүй.түүнийн цүнх саванд хийгээд нууж авч гарна гэж бас байхгүй. тиийм болохоор энэ хүний тодоруулж хэлвэл эх орноо хэдхэн төгрөгнөөс өгөхөөс буцахгүй хил гаалийн ажилтангуудийн хийсэн ажил. Миний сонссоноор цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтнууд гаалийн байцаагчийг хамгаалан хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм байна. Үүнийг нь өөр бусад хүчний байгууллагынхан дахин няглан шалгаж үнэн мөнийг тогтоогоосой.
2015-04-01
Зочин:
Araich huviin delguuriin uzuulen boldog ed bish baihaa.
2015-04-01
Хи хи:
Зөв хэллээ. Дэмжиж байна. Хэвлэлийн ертөнцийг оронцог болгогчид энэ дэлхийгээс зайлвал таарна.
2015-03-31
zochin:
Tom tom delguuriin orond zaid ingeed bairluulbal hund hurteemjtei uzej harah yumtai saihan sanaachilga baina.
2015-03-30
Nanan:
Bataariig shingeekh gazargui tor huviin hevshild ogson ni deer Ingeseer baital Dinozabrgui uls hurtel tom muzei baiguul j uzuulseer baital delkhiin humuusiin sonirhol buurlaa
2015-03-30
Mn:
Уучилаарай. Энэ өгүүлэлийг уншаад төрсөн сэтгэгдэлээ хуваалцах хэрэг гарав. Нэгдүгээрт Хүннү молл-д байгуулсан 3 үлэг гүрвэл бол албан ёсны гарал үүсэл нь тодорхой улсын бүртгэлд байдаг Палеонтологийн төвийн өмч бөгөөд мэргэжлийн байгууллагатай нь хамтарч гаргаж буй үзэсгэлэнгийн эхний арга хэмжээнүүдийг нэг юм. Т.батаарыг Лениний мудейд Үлэг гүрвэлийн мөрөөр хэмээх үзэсгэлэн нээлтээ хийгээд даруй 3 хонож байна. Улс юм хийхгүйдээ биш улсын байгууллагад ажилладаг нөхдүүд юм хийхгүй байгаа шүү дээ тэрийг маниар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Янз бүрийн эх сурвалжгүй мэдээлэл энэ тэндээс үзэж харснаа хамаж шүмээд олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл ашиглан түгээхээ болиод яг үнэн бодит мэдээлэлийг газар дээрээс нь хүргэвэл зохих юм.
2015-03-30
Хи хи:
Зөв хэллээ. Дэмжиж байна. Хэвлэлийн ертөнцийг оронцог болгогчид энэ дэлхийгээс зайлвал таарна.
Зочин:
70 сая настай ховор олдворыг дэлгүүрт тавих гэж үү? Энэ сэтгүүлчид заримдаа ёстой бурах юмаа. Наад захын мэдлэг байхгүй.
2015-03-30
zochin:
utgagui um bichhiin buhen buten ulsiin chulhal olwdoriig neg tom baishin barisan bayan hund uguh ummuu haashaaiin tz medlegguigee hund bitgii gaihuul bas ard irgediin tarhiig bitgii ugaagaad bai
2015-03-30
яүёхши:
yu gesen ug be ene oldbor chin mongoor unelshgui ed yum bish uu ter gazaraar chin irgen bolbon uilchuulj chadahgui sh dee
2015-03-30
Зочин:
Хэрлэн гуай ингэж бичсэнээрээ хуучин лениний музей-н байрыг хусчихна гэсэн үг үү?
2015-03-30