Торонтод онгоц осолджээ

img

 

Канадын “Air Canada” компанийн “Airbus A320” онгоц Торонто хотын “Halifax” олон улсын нисэх буудалд газардах үедээ осолдсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Онгоцонд 129 зорчигч болон багийн 9 гишүүн зорчиж явсан байна. Онгоц газардах үедээ нислэгийн зурвасаас хэтэрч, улмаар цахилгааны шон мөргөсөн. Ослоор хүний амь үрэгдээгүй, 22 зорчигч болон багийн гурван гишүүнийг эмнэлэгт хүргэсэн гэж албаныхан мэдэгджээ.

 

“Ройтерс” агентлаг “Хоёр зорчигчийн биеийн байдал муу байгаа. Албаныхан зорчигч болон багийн ажилчдын мэдээллийг нууцалж байна. Урьдчилсан байдлаар онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж буй” гэж мэдээлжээ.

 

Торонто хотноо цас орж, шуургатай байгаа ба зарим нислэгийг цуцласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ