У.Хүрэлсүх: Асуудлыг шийд, чадахгүй бол хариуцлага тооцно

img

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд говийн бүсэд ажилласан. 100 тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан ч шийдэгдээгүй өдий хүрчээ. “Энержи ресурс” компани Таван толгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан. Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлөөд энэ замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамжийн ялгаатай тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг холбогдох хүмүүс Шадар сайдад  уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

 

“Энержи ресурс” компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Хураамж өндөр байгаагаас  болоод Орон нутгийн таван толгой болон “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрс ачсан  машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон  хэвээр байгаа. Энэ асуудлыг шийдэж 1 доллар болгох, шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглож, бүх автомашиг засмал замаар тээвэрлэдэг болгох асуудлыг 7 хоногийн дотор шийдэхийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга, “Эрдэнэс монгол” ТӨХК-ийн удирлагууд, холбогдох хүмүүст үүрэг болголоо.

 

Шадар сайд “Замын хураамжтай холбоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал арилна. Говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Байгаль дэлхийгээ, ард иргэдээ бодсон шийдвэрийг цаг алдалгүй гаргахыг би үүрэг болгож байна. Шийдэж чадахгүй бол хариуцлага тооцно. 7 хоногийн хугацаа өгье” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Мөнгө олох амархан арга. Турд доорх httpreferralvibe.com?reff=12935 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 дот хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд доын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 дот хүрэх боломжтой
2015-03-31
Werty:
7hongiin daraal ur dunen garaad bh uym uls oron hogjood suud boloh bhdaa
2015-03-31
Selem:
Tanid amjilt husii
2015-03-30
Зочин:
Хүрэлсүх шиг л ажиллавал наад хурган дарганцарууд чинь хулхи нь буугаад өргөдлөө өгч эхлэнэ дээ. Наадуул чинь жил хийж чадахгүй, мэдлэг байхгүй, тэгээд их том зантай эднээс болж монголын төр ганхаж байгаа шүү. ШАДАР сайдад баярлалаа. Харин битгий дуугүй болчихоорой доо.
2015-03-30
бид цэргийнхэн:
Бүх шаттны дарга, даамалууд Шадар сайд Хүрэлсүх шиг л тодорхой, товчхон бас хугацаатай үүрэг өгч түүнийхээ биелэлтийг хатуу тооцож чаддагсан бол Монгол орон хөгжинө шүү. Хариуцлага нэхэхийг сонсох өвгөн надад үнэнхүү сайхан сонсогдлоо. Урагшаа!!!
2015-03-30
LH:
Xvrelsvx ok bna amjilt
2015-03-30