Төрийн өндөрлөгүүд үг хэлнэ

Монголын эдийн засгийн чуулган ирэх дөрөвдүгээр сарын 2-3 өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлэх юм байна. Харин хоёр дахь өдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох бол нэгдсэн хуралдааны хаалтад УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх аж.
Эдийн засгийн чуулган Институцийн засаглал ба хамтын ажиллагаа, Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил, Мэдээллийн ёс зүй /хариуцлага/, Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, Санхүүгийн салбарын хөгжил, Найрсаг Улаанбаатар, Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ? зэрэг салбар хуралдаантай байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ