Багш нарт 23 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

img

Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө сангийн удирдах зөвлөлийн анхны хурлаар  аймаг, сумдын цэцэрлэгийн  20 багш,  эрхлэгч нарыг Япон улсад сургалтанд суух ирж очих тийзний мөнгийг шийдвэрлэсэн байна.

 

Ингэснээр  тус аймгийн төв болон  сумдын цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хүүхдийн хөгжлийн сургалтанд суух, туршлага судлахаар Япон улсыг зорижээ. Эдгээр 20 багшид онгоцны тасалбарын 23 сая төгрөгийн тусламж үзүүлж шийдсэнээр багш нар Япон улсад болж байгаа сургалтандаа бүрэн хамрагдсан байна.

 

Япон улс нь шинжлэх ухааны үндэстэйгээр хүүхдийн ерөнхий төлөвшлийг чухалчилж, 3-6 насанд хүүхдийн авьяасыг нээн илрүүлж системтэйгээр хөгжүүлдэг онцлогтой аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ