Ислам Каримов улиран сонгогдов

Узбекистан улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Мирза-Улугбек Абдусаломов өнгөрсөн амралтын өдөр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг өчигдөр 18.00 цагийн үед танилцуулсан тухай “www.vedomosti.ru” мэдээллээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Ислам Каримов сонгогчдын 90.39 хувийн санал авч, улиран сонгогдох боломжтой болжээ. Ерөнхийлөгчийн төлөө нийтдээ 18.942 сая хүн саналаа өгсөн байна.
Сөрөг хүчин болох “Ардчилсан” намаас нэр дэвшсэн дэвшигч Акмаль Саидов 3.08 хувь авсан бол “Ардын ардчилсан” намын дарга Хотамжон Кетмоновыг 2.92 хувийн санал авчээ. Сонгуулийн эцсийн дүнг ирэх сарын 8-нд зарлах юм. Урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан Ерөнхийлөгч Ислам Каримовт Казахстаны тэргүүн Нурсултан Назарбаев, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар баяр хүргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ