ЦАХИЛГААНЫ ТООЛУУРЫН ТАРИФ ТООЦОХ ЦАГИЙГ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

img

Монгол улсын нутаг дэвсгэрт жил бүр цагийн тооллыг тодорхой хугацаанд нэг цагаар урагшлуулж ажил үйлчилгээ эхлүүлэх цагийг зуны хуваарьт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулсан байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1 хүртэл цахилгааны үнийн тарифыг зуны хуваарьт шилжүүлжээ.


Б.Дэжид
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ