Оюутолгой урагшилсан уу, ухарсан уу

img

 

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн долоо хоногийн таамаглал дагуулсан зочин байлаа. Тэрбээр “Оюу толгой” компанийн нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярын арга хэмжээнд оролцон, тууз хайчилж, хундага өргөөд буцсан гэхэд хэн ч итгэхгүй нь мэдээж. Ноён Сэм албан ёсны арга хэмжээнд оролцохдоо “Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргана гэдэг нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Оюутолгойн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” хэмээн салбар компанийнхаа ажилтнуудад урам хайрласан байна лээ.

Оюутолгойн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний зарим асуудлаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрээгүй энэ үед чимээгүй ирээд буцсан гэвэл ташаарсан хэрэг. Хэлэлцээрийг тодорхой шат ахисан, эсвээс шийдэлд хүргэхийн төлөө “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш ирсэн. Тиймээс ч Оюутолгойн хэлэлцээр урагшилсан гэж үзэх эдийн засагчид ч байна.

Харин албан бус уулзалт, цайллагын ширээний ард ямар хэлэлцээр явагдсан нь бидний сонирхлыг татаж байна. Хэдийгээр тус компанийн зүгээс хоёр талын хэлэлцээрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байдаггүй, хэлэлцээр тусгайлсан ажлын хэсгийнхний хооронд явагддаг гэж хаалт, хамгаалалт хийж байгаа ч үүнд хэн итгэх билээ. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрөвдүгээр сарын 5-нд олон нийтэд мэдэгдэл хийхээр товлосон байна. 

Ерөнхий сайдын мэдэгдлийг олон нийт Оюутолгойн асуудалтай холбон үзэх хэсэг байна. Учир нь “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолшийг Ерөнхий сайдтай албан бус уулзалт хийсэн гэх таамаглал гарч байсан юм. Тиймээс л Оюутолгойн хэлэлцээр ямар нэг шийдэлд хүрчээ гэх нийгмийн ерөнхий хандлага байна.

Хэдийгээр хаврын чуулган нээлтээ хийх, Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байгаа, энэ оны төсвийг дахин тодотгох, Эдийн засгийн форум зэрэг цаг үеийн асуудлууд ундарч байгаа ч Ерөнхий сайдын хийх мэдэгдэлд Оюутолгойн хэлэлцээр ч тодорхой байр суурийг эзэлнэ гэж үзэж байна.

Хэдийгээр хаврын чуулган нээлтээ хийх, Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байгаа, энэ оны төсвийг дахин тодотгох, Эдийн засгийн форум зэрэг цаг үеийн асуудлууд ундарч байгаа ч Ерөнхий сайдын хийх мэдэгдэлд Оюутолгойн хэлэлцээр ч тодорхой байр суурийг эзэлнэ гэж үзэж байна.

Харин ноён Сэм Уолш гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид эцсийн байдлаар саналаа тавьсан. Үүнийгээ дахин өөрчлөхгүй” хэмээн байр сууриа мэдэгдсэн байсан.

"Рио Тинто"-гийн зүгээс 127 саяас 30 сая ам.долларт хүргэж багасгасан татварын маргаан, хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дөрвөн тэрбум ам.долларын төсөл зэргийг хэлэлцэж, шийдвэрлэх санал тавьжээ. Тэрбээр цааш нь “Энэ бол эцсийн санал. Үүнийг бид маргаантай асуудлуудыг шийдвэрлэх боломжит арга зам гэж итгэж байна. Бид эцсийн шийдвэрт хүрэхийн тулд хэлэлцэх олон асуудал үлдсэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногт асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. “Рио Тинто” онцгой хандлага хүсээгүй. Бид Монголоос илүү тодорхой, баталгаатай байдлыг хүссэн. “Рио Тинто” групп татварын маргааныг шийдвэрлэхийн тулд олон улсын арбитрын шүүхэд хандахад бэлэн байгаа. Гэхдээ энэ нь уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шатад нөлөөлөхгүй гэж харж байна” хэмээжээ.

Цаашлаад “Бид ямар нэг онцгой эрх хүсч, тусгай шаардлага тулгаагүй. Асар их хөрөнгө оруулалт хийгдэх ийм хэмжээний төслийг урагшлуулахад шаардлагатай тэр л алхмуудыг хийхийг зорьж байна. Монголын Засгийн газартай хамтран шийдэх асуудлууд дээр ажиллаж байгаа. Зөвшилцөлд хүрнэ гэж итгэж байна” хэмээн олон улсад байр сууриа илэрхийлсэн байна лээ.

Гэхдээ манай тал ч “онцгой эрх” эдлэх гээд зүтгээд байгаагүйг мэдэгдчих хэрэгтэй болов уу. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэх манай ардын сайхан зүйр үг бий. Бид гадаадад очоод тус улсын ёсыг дагадаг. Тиймээс хууль эрхзүйн хүрээнд явагдаж байгаа хэлэлцээрт ч манай ёсыг, хуулийг дагах нь хөрөнгө оруулагчдын хүлээх үүрэг, хариуцлага.

Цаасан дээрх хэлэлцээрт өөрчлөлт оруулан зөвшилцөх эсэхээс Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалт манай эдийн засагт орж ирнэ. Хоёр дахь хөрөнгө оруулалтын хүлээлт салбарын төдий бус нийгэмд байгаа. Тиймээс Оюутолгойн  зөвшилцөл, хэлэлцээр манай талд ч нааштай, эдийн засагт эергээр шийдэгдсэн байгаасай.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GodsaveMongolia:
Гэрээтэй,ОТ-той ямар нэгэн холбоос шижим бүхий төр,хувийн хэвшил, иргэд төсөл зогсоохгүй байлгах сонирхолтой байгаа нь мэдээж юм. Гэхдээ Монголын эрх ашиг гэж нэг юм бий. Энэ нь одоо үед амьдарч буй бид, ирээдүй үетэй холбоотой. Хойдох үедээ хараагдахгүй байхаар л ОТ-г авч яваасай.
2015-04-02
zochin:
Эрдэнэтээр жишээ аваад л ярь л даа. Эс зөвшөөрвөл 2-р шатны уурхайг манайх зөвшөөрөхгүй байсан ч яадаг юм. Үр хойч маань ашигтай хувилбараар хийг л дээ. Бид заавал энэ эдийн засгийн алуурчдад шулуулж байх албагүй. Газар малаараа амьдарч чадна.
2015-04-02
sadf:
АН үнэн арчаагүй, нэг ч төсөл хэрэгжүүлж чадахгүй, нэг ч үйлдвэр барьж чадахгүй.
2015-04-01
Сар:
Гэрээ монголд ашиггуй хийсэн хумуустээ хариуцлага тооцох хэрэгтэй баялгаа гаргаад эр гээд еренд орж байгаа нь гэрээ хийсэн нехдууийн хийсэн ажил тухайр уед ашиггуй гэрээ гэдгийг Маш олон эрдэмтэд хэлсэн шуу дээ хариуцлага хариуцлага хэрэгтэй байна
2015-04-01
иргэн:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-03-31
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-03-31
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-31
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-31
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-31
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-03-31
Зочин:
Гэрээгээ цуцлаачээ. Баялгаа зарж ашиглаж байгаа орон ашиггүй байна гэж юу гэсэн үг вэ. Олон улсын шүүхэд хандаж баялгаа өөрсдөө, эсвэл Орос, Хятад, Япон зэрэг найдвартай түнш орнуудтай хамтарч ашиглая. Барууны луйварчид арай л биш юм. Хөөгөөд явуулъя
2015-03-31
гшхгшх,гх:
шунал зайл, болоо
2015-03-31
зочинф:
БҮХ ХҮН НЬ УУРХАЙЧИН БОЛЧИХЛОО ГЭЖ ДААПААЛЖ БАЙХИЙН ОРОНД АСУУДЛАА ЯРЬЖ ХЭРЭГТЭЙ рио тинтогийхоон АСУУДЛИЙН ГОЛ НЬ ТООЦООЛЖ ТӨЛӨВЛӨСНӨӨС ГАДУУР 2 ТЭРБУМ ДОЛЛОР НЭМЭГДСЭНД Л БАЙГАА Ш ДЭЭ тэрийгээ л тайлбарла тооцоог нь үзүүл л гэсийшдээ ӨӨР ТА НАРААС ЮУ НЭХСИЙН ямарч тооцоогүйгээр 2 тэрбумын 34 хувь болох 680 сая доллорын өрөнд орохыг тэгээд хэн хүсэхийн ҮНЭХЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАЙСИЙН БОЛ ТООЦООГ НЬ Л ХАРУУЛЧИХ ГЭСИЙШДЭЭ энүүний учрийг олохгүй бол далд уурхайн 4 тэрбумын хөрөнгө оруулалт чинь 8 тэрбум болчуул хэн хариуцахын БИ Л ЛАВ ТА НАРЫН ӨМНӨӨС ТӨЛӨХГҮЙ аймаар энгийн зүйлийг аймаар хүнд асуудал болгоод байгаа нь РИО өөрөө шүү
2015-03-31
Зочин:
ху намын улаанд хэн итгэх юмб ?
2015-03-31
Зочин:
Бичлэг Оюу Толгойн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан ноцтой баримт дэлгэлээ гэсэн ярилцлагыг chuhalmnr45715 хаягаар орж үзээрэй.
2015-03-31