Кофег орлох таван арга

img

Цог золбоотой, сэргэлэн байх нь бүтэн нойртой шууд хамааралтай. Их Британийн “www.mirror.co.uk” сайт кофегүйгээр нойроо сэргээх аргуудыг нэрлэж байна. Ямар нэгэн шалтгаанаар нойроо гүйцэд аваагүй тохиолдолд ажил дээрээ очоод түргэн сэргэе гэвэл танд зөвхөн өтгөн кофе тус болно. Гэхдээ нойроо сэргээх зорилгоор өдөр бүр кофе уух нь зүрх-судасны системд нөлөөлж, ходоодны ажиллагааг хямраадаг хэмээн Оксфордын их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Өглөө эрт кофе уухыг эмч нар хориглодог ч хүмүүсийн зуршлаас болоод олон нийт “Кофе нойр сэргээдэг” гэх буруу хандлагатай болжээ.  Кофед агуулдаг бодисууд тайвшруулах зорилготой байдаг ба өглөө эрт кофе хэрэглэх нь биед муугаар нөлөөлдөг. Тиймээс та урт удаан, эрүүл саруул амьдрахыг хүсч байвал өглөө эрт кофе хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тиймээс энгийн аргаар нойроо сэргээх аргуудыг танилцуулж байна.

 

Эхний арга

 

Хүйтэн шүршүүрт орох. Та галт тогооны өрөөндөө орж, кофе найруулахынхаа оронд хүйтэн шүршүүрт орохыг зөвлөж байна. Шүршүүр таны нойрыг хулжаах болно. Мөн та цэвэр цэмцгэр болохоос гадна арьс тань толигор, тунгалаг болно. Та кофе уухгүйгээр шүршүүрт орвол нэгт ходоод, хоёрт арьсаа хамгаална, гуравт эрүүл гоо үзэсгэлэнг мөнгө төлөхгүйгээр авах боломжтой.

 

Хоёр дахь арга

 

Хүйтэн ус уу. Кофег өдрийн 14-16 цагийн хооронд хэрэгвэл илүү тустай. Энэ үед ажил жинхэнэ утгаараа өрнөдөг бөгөөд бие махбодь ачаалалтай байдаг. Кофег тайвшруулах зорилгоор өдөрт 1-2 аяга уухад л хангалттай. Тиймээс та өглөө кофе хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.  Хэрвээ өглөө босохдоо нэг аяга хүйтэн ус уувал таны нойр сэргэх болно. 2013 онд энэхүү судалгааг 100 хүн дээр явуулахад 97 хүнд нь эерэг нөлөө үзүүлсэн байна.

 

Гурав дахь арга

 

Жимсний шүүс уу. Та орой унтахдаа жимсний шүүсээ бэлдээд орныхоо дэргэд тавь. Таны нойр хүрээд орноосоо босож чадахгүй бол орой бэлдсэн шүүсээ уувал таны нойр шууд сэргэх болно. Өглөө эрт амттай зүйл идэх нь тархинд сайхан мэдрэмж төрүүлж, эрч хүч нэмдэг байна.

 

 

Дөрөв дэх арга

 

Какао ба шоколад. Эдгээр амттанг зайлшгүй тохиолдолд хэрэглэхийг зөвлөж байна.  Нүдээ нээж чадахгүй байгаа бол какао эсвэл халуун шоколад уу эсвэл идээрэй танд тус болно.

 

Тавдугаар арга.

 

Чихэртэй цай. Элсэн чихэр биеийн галбирт тийм ч ашигтай бус ч гэсэн хаяа хэрэглэх, эсвэл танд таргалах шинж тэмдэг илрээгүй бол энэ арга тустай. Гэхдээ л цай бол кофе биш. Их өтгөн цай л нойр сэргээдэг гэдгийг эрдэмтэд баталж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэцэгсүрэн:
Баярлалаа
2017-09-25