Ахмад осолд буруугүй гэв

Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A-320” онгоцны ахмад Патрик Сонденхаймер осолтой ямар ч хамааралгүй хэмээн “Germanwings” компаниас мэдээлсэн байна. Германы “BILD” сонин “Airbus A-320” онгоцны хар хайрцагт бичигдсэн мэдээллийг цахим хуудастаа байршуулсан билээ. Тус сонин өчигдөр осол гарсан өдөр онгоцны бүхээгт өрнөсөн яриаг нийтэлсэн байна. Ахмад бүхээгээс гарч, улмаар хоёрдугаар нисгэгч Андрес Любиц хаалгаа цоожлоод онгоц осолдуулсан хэмээн буруутгаж байгаа. Түүнийг бүхээгээс гараагүй байсан бол онгоц осолдохгүй байсан гэж олон нийт үзэж буй юм. Осол гарсан өдөр онгоц хуваарьт нислэгээсээ 20 минутаар хоцорч, хөөрсөн нь тогтоогджээ.
Осол гарахаас 30 минутын өмнө туслах нисгэгч “Ахмадаа та танхим руу очоод ир дээ. Аннагийн дуу чангараад байна. Бас л зорчигчидтой хэрэлдэж байгаа бололтой” гэхэд ахмад “Тийм гэж үү. Би сонсохгүй байна. За, за аюулгүй байдлын үүднээс нэг очихоод ирье” гэж хариулжээ. Ахмад бүхээгээс гарах үеэд Андрес “Нислэг урт шүү. Та угаалгын өрөө ороод биеэ засаад ирэхгүй юу. Би алзахгүй ээ” гэсэн байна. Ахмадыг гараад явсны дараа Андрес автомат нислэг дээрээ тавиад хаалгаа цоожилж буйгаар дуу хураагуурт буусан байна. Энэхүү явдлын дараа ахмад 5-6 минутын дараа бүхээгт орох гэтэл хаалга түгжээтэй байжээ. Ахмад хаалгаа онгойлохыг оролдсон ч бүтээгүй байна. Тэрбээр хаалгыг төмөр зүйлээр цохиж, гуйж, уурласан ч Андрес эцсийн мөч хүртэл хаалгаа онгойлгоогүй аж.
Бичлэгийн төгсгөлд ахмад “Бурхан минь гуйж байна. Хаалгаа онгойлгооч. Би гэр бүлийнхээ төлөө цаашид амьдрах ёстой” гэж хэлжээ. Хэсэг хугацааны дараа бүх зорчигч хашгирч, онгоц осолджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ