Америкчууд Обамагаас айдаг

Сөрөг хүчин “Бүгд найрамдах” намын дэмжигчдийн дунд явуулсан интернэт санал асуулгаар, саналаа өгсөн иргэдийн 40-өөс дээш хувь нь Ерөнхийлөгч Барак Обамагийн улс төрийн шийдвэрээс айдаг хэмээн хариулжээ. Энэхүү санал асуулгад 89 мянган хүн оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Санал асуулгын асуулт нь “Та АНУ-д хамгийн хор хөнөөл учруулж болзошгүй Ерөнхийлөгчийн нэрийг бичнэ үү” гэжээ. Иргэдийн 45 хувь нь “Обама АНУ-ыг сүйрүүлэх, эдийн засгийн хувьд дорой болгох бодлого явуулж байна” гэсэн бол 25 хувь нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг сонгосон байна. “Путин хүсвэл АНУ-д цохилт өгөх эрсдэлтэй” гэжээ.
Харин 23 хувь нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадад саналаа өгсөн бол үлдсэн 7 хувь нь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадиг сонгожээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Ирак, Сирийг дамнасан Халифын улс байгуулснаа мэдээлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ