Немцовын найз бүсгүй Москвад очно

img

 

Оросын улстөрч Борис Немцовын үхлийн гол гэрч Украины загвар өмсөгч Анна Дурицкаяг энэ амралтын өдөр Москва хотноо авчирч, сэжигтнүүдийг таниулахаар болсон гэж “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр өмнө өгсөн мэдүүлгийнхээ үеэр Немцовын аминд хүрсэн хэрэгтнүүдийн царайг хараагүй хэмээн мэдэгдээд Киев рүү буцсан билээ. Анна дахин Немцовын үхэлтэй холбохгүй байхыг хүсч, Украины удирдлагуудаас хамгаалалт хүссэн юм.

 

Украины Гадаад хэргийн яам иргэнээ ямар ч үед хамгаалахаа мэдэгдэж, Аннатай уулзахыг хүссэн тохиолдол заавал яамнаас давхар зөвшөөрөл авахыг Москвагийн цагдаагийн газарт сануулсан билээ.

 

Анна өөрийн твиттертээ “Би буруугүй гэдгээ батлахын тулд сэжигтнүүдийг таних ажиллагаанд оролцоно. Тэр шөнө би их айсан. Бараг гэмт хэрэгтнүүдийн царайг ч танихгүй. Гэхдээ оролдоод үзье” гэж жиргэжээ.

 

Немцовын үхэлтэй холбогдуулан цагдаа нар чечень гаралтай Заур Дадаев, Анзор Губашев, Шашид Губашев, Хамзат Бахаев, Тамерлан Эксерханев нарыг баривчилсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ