“80 ам.метр”-ийн босгыг чөлөөлнө

img

Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж буй юм.

 

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус ажлын хэсгийн ажлын явцтай танилцаж, цаашид ямар арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар ярилцлаа. Уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцлоо.

 

Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон.

 

Тэтгэврийн сан урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж олон жил явлаа. Ирээдүйдээ хэрэглэхээр төлсөн мөнгө нь өнөөдөр дуусч байна. Маргаашийн үүц гэж төлсөн мөнгийг нь өнөөдөр бусдад зарцуулчихдаг энэ буруу эргэсэн хүрд нэг л өдөр гацна. Өнөөдөр өмнөхөөсөө олон хүн ажил хийж, шимтгэл төлж байна. Ирээдүйд өнөөдрөөс илүү олон тэтгэврийн насныхантай болно. 30, 40 жил төлсөн мөнгөө хэрэглэе гэхэд нь төр засаг “Байхгүй ээ” гэж хэлэх нөхцөл байдал үүснэ.

 

Тэтгэврийг улсын төсвөөс нэмэх гэж, зөрүүг арилгах гэсээр 25 жил боллоо. Чанарын үр дүн гарсангүй. Ёроол нь онгорхой шуудай мөнгө өсгөх нь битгий хэл хадгалдаггүй энэ тогтолцоог цэгцлэж байж асуудлыг шийднэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Тиймээс асуудлыг хурааж хойшлуулалгүй ирээдүйгээ харж өнөөдөр шийдэх хэрэгтэй. Тэтгэврийн тогтолцоог энэ хэвээр үргэжлүүлэх юм бол сампингаар тоо бодож, хот хооронд сумын холбоон дээрээс утсаар ярьж байгаатай адил болно гэлээ.

 

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны бүртгэсэн үлдэгдэл дүнг тодорхой үе шаттайгаар мөнгөжүүлнэ. Үүний дүнд  иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нөгөө талаас нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бий болно гэж ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ хэллээ.

 

Ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг. Засгийн газраас шийдэхээр зорьж буй энэ ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүйг тэрээр онцолж байна.

 

Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ. Ингэхдээ зарим өөрчлөлт хийнэ. Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын  зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргана. Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ. 

 

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх ажлын бэлтгэлийг шуурхай хангах, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтад оролцсон сайд нарт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Төгрөг улам их хэвлэгдэнэ. 3 сая монголчууд ядуурна. Цөөхөн арилжааны банзны эзэд, барилгын компаний эзэд л баяжина. 8 хувийн зээлээс болж хөөсөрсөн байрны үнэ буурахаар нь байр худалдаж авна гэж тооцоолж байсан олон хүний төлөвлөгөөг үгүй хийлээ дээ.
2015-04-02
АРД:
8-н зээл зорилтот бүлэгтээ тусаагүй байхад бас юун луйварчдыг дэмжих бодлогыг гаргаж ирэх гээд байна аа. Яг үнэнийг хэлэхэд бат-үүл өөрийн төрсөн хүүдээ үнэгүй авч өгсөн газар дээр барьж байгаа байрыг зарах гэж энийг хийж байгаа гэдэг нь илт байна. Хогны уутнаас жилд 6.7 тэрбум төгрөг иддэг чинь багадаад байна уу ?. Энэ санаа чинь хэзээ ч бүтэхгүй ээ бат-үүл ээ, энэ бол цэвэр төрийн албан хаагчийн ашиг сонирхлын тухай хуулийг илт зөрчсөн байна. ... Яг одоогоор улсын мөнгө хулгайлж идсэн анархистууд л байр авч байна. Өөр яг одоогоор байр авах хүн Монголд байхгүй. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. Ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв - 980.000 мянгад. Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барь
2015-04-01
Tumuruu:
80 m2 talbaig choloolj shudarga zuil hiij ehellee ene Zasgiin gazar.
2015-04-01